UBLife Logo
Дэлхий

Буриадын түймрийн зургийг сансраас авчээ

Буриадын түймрийн зургийг сансраас авчээ

Манай хойд хөрш Буриадад ой хээрийн түймэр маш их хэмжээгээр гарч, гамшгийн байдалд хүрээд байна. Роскосмос корпорацийн албан ёсны хуудсанд Буриад, Өвөр Байгалийн хязгаарын ойн түймрийг сансраас авсан гэрэл зураг нийтлэгджээ. Зургийн талаар Роскосмос корпорациас “Хиймэл дагуулаас авсан гэрэл зургаар Буриадад маш их түймэртэй, онц байдалтай байгаа нь харагдаж байна. Хэд хэдэн хот суурингийн дэргэд түймрийн утаа маш их харагдлаа” гэж тайлбарласан байлаа.

Одоогийн байдлаар Буриадад 46 ойн түймэр асч байгаа. Өвөр Байгалийн хязгаарт гарч байсан найман түймрийг өчигдөр бороо орсны ачаар унтрааж чаджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.