Нийслэлд 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ. Тухайлбал, есдүгээр сард ашиглалтад орох БГД-ийн 16 дугаар хороонд ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн шинэ барилгын явц 85 хувьтай үргэлжилж байна.

Сургуулийн шинэ барилга нь 32.5х18.6 ам.метр хэмжээтэй, 2720 мкв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд нэг ангид 30 хүүхдийн дүүргэлттэй, нийт 320 хүүхдийн суудалтай юм.
