UBLife Logo
Спорт

“The MongolZ” багийнхан “3DMAX”-ийг хожиж Дэлхийн цомын хагас шигшээд шалгарлаа

“The MongolZ” багийнхан “3DMAX”-ийг хожиж Дэлхийн цомын хагас шигшээд шалгарлаа

Саудын Арабын Эр-Рияд хотноо 8-р сарын 20-ны өдөр хөшгөө нээсэн“CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээнд 16 баг хасагдах форматаар өрсөлдөж байна.

1,250,000 долларын шагналын сантай энэ наадамд хүч сорьж буй “The MongolZ” багийнхан 8-р сарын 20-ны өдөр “GamerLegion” багийг 2:0-ээр буулган авснаар шигшээ наймд шалгарсан юм.

Тэд дөнгөж саяхан Францын төлөөлөл “3DMAX“-ийг 2:1-ээр илүүрхэж, хагас шигшээ шатнаа хүрээд байна.

“The MongolZ” багийнхан дараагийн тоглолтодоо “Vitality” болон “Tyloo” багуудын аль хожсонтой нь тулалдах болно. Улмаар хожвол финалдаж, ялагдвал хүрлийн төлөө тоглох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.