“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 8-р сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн зайд орших Тайж Хайрханы бэлд болж байна.
Энэ наадмын үеэр улс, аймгийн цолтой 128 бөх барилдуулахаар зар тараасан боловч тоо гүйцэлгүй 114 бөх бүртгүүлжээ.
“Нүүдэлчин” наадамд зодоглохоор улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадамсүрэн нарын тэргүүтэй 4 улсын цолтон нэрсээ ирүүлсэн байна.
Түүнчлэн ердөө 20 аймгийн арслан хүч сорих юм.
Уг барилдаан наймдугаар сарын 23-ны өдөр 10:00 цагаас эхлэхээр товлогджээ.
