“Арсенал” багийнхан Кай Хаверцийг удаан хугацааны бэртэлд алдсан тул довтолгооны бүстээ хүч сэлбэх нь нэн чухал хэмээн шийджээ.
Улмаар “Тоттенхэм”-д очихоор бараг л тохиролцоод байсан Эберечи Эзег 60 сая фунтээр суйлсан байна.
Өдгөө 27 настай Эберечи Эзе “Кристал Палас”-ийн төлөө 2020 оноос хойш хүчин зүтгэхдээ 169 тоглолтод 40 гоол оруулсан.
Мөн Английн шигшээ багийн төлөө 12 удаа тоглоод нэг гоолыг оруулсан юм.
Тэрбээр багадаа “Арсенал”-ыг шүтэн биширдэг байсан агаад 13 насанд хүртлээ энэ багийн акаемид суралцаад амжсан.
Эзе өнгөрсөн улиралд бүх тэмцээний хүрээнд 14 гоол оруулж, “Кристал Палас” багийнхан гурван сарын хугацаанд хоёр цом өргөсөн билээ. Тэд ФА цом болон Коммунити Шиелдэд ялахаасаа өмнө ямар ч томоохон цом авч байгаагүй юм.
Их буучид энэ зун Нони Мадуке, Мартин Зубименди, Виктор Гиокерес нарын тоглогчийг авчрахад их хэмжээний мөнгө зарцуулсан.
