Саудын Арабын Эр-Рияд хотноо 8-р сарын 20-ны өдөр хөшгөө нээсэн“CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээнд 16 баг хасагдах форматаар өрсөлдөж байна.
Эдгээрээс 15 баг нь VRS чансаагаар манлайлагчид бол харин Хятадын “Tyloo”-гийн хувьд Азийн Аваргуудын лигт түрүүлснээр Дэлхийн цомд оролцох эрхтэй болсон юм.
1,250,000 долларын шагналын сантай энэ наадамд хүч сорьж буй “The MongolZ” багийнхан 8-р сарын 20-ны өдөр “GamerLegion” багийг 2:0-ээр буулган авснаар шигшээ наймд шалгарлаа.
Тэд 8-р сарын 22-нд 01:30 минутаас “3DMAX“-тай тоглохоор зэхэж байна.
“3DMAX“ багийнхан эхний шатнаа “Navi”-г мулталсан юм.
