UBLife Logo
Спорт

“Ховд Вестерн” Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигээс хожил авсан анхны монгол баг боллоо

“Ховд Вестерн” Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигээс хожил авсан анхны монгол баг боллоо

Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тэмцээний урьдчилсан шатны “А“ хэсгийн тоглолтууд 8-р сарын 25-31-ний өдрүүдэд Мьянмарын Янгон хотноо болов.

Монголоос анх удаа энэ тэмцээнд оролцсон “Ховд Вестерн” багийнхан нээлтийн тоглолтодоо Филиппиний “Stallion Laguna” клубт 6:1-ээр хожигдсон.

"Ховд Вестерн”-ий түүхэн энэ гоолыг Өмнөд Солонгос тоглогч Ли Нари оруулсан юм.

Тэд пүрэв гарагт Мьянмарын “I.S.P.E” багтай хүч сорьж, 8:0-ээр ялагдсан бол харин хэсгийн сүүлчийн тоглолтодоо Гуамын “Strykers” клубийг 5:2-оор буулгаж авсан.

Энэ нь Монголын клуб уг тэмцээний тоглолтод ялалт байгуулсан анхны тохиолдол болж бүртгэгдлээ.

“Ховд Вестерн”-ээс Нигери тоглогч Эстер Сэндэй дубль толилуулсан бол Ө.Бадамхатан, Өмнөд Солонгос тоглогчид болох Ким Хён Жон, Жон Юн-Үк нар тус бүр нэг гоол оруулсан.

Ялалт байгуулсан “Ховд Вестерн” багийнхан “А” хэсгийн гуравдугаар байрт эрэмблэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.