UBLife Logo
Спорт

Монголын волейболчид Макаогийн шигшээг хожиж, Зүүн Азийн АШТ-ий V байрт шалгарлаа

Монголын волейболчид Макаогийн шигшээг хожиж, Зүүн Азийн АШТ-ий V байрт шалгарлаа

Волейболын эмэгтэйчүүдийн Зүүн Азийн АШТ 8-р сарын 26-31-ний өдрүүдэд ХонгКонг улсад явагдаж өндөрлөв.

Энэ тэмцээнд зургаан улсын шигшээ баг хүч сорьсон.

Монголын багийнхан хэсгийн шатнаа энэ наадамд дөрөв дэхиэ түрүүлсэн Тайванийн багт 3:0-ээр, талбайн эзэн ХонгКонгийн шигшээд 3:2-оор ялагдсан юм.

Улмаар байрлал ахиулахын төлөөх тоглолтод Макаогийн багийг 3:0-ээр хожиж, V байрт шалгарлаа.

Уг тоглолтын сетүүд 25:11, 25:12, 25:18 оноогоор өндөрлөсөн байна.

Энэ наадамд Тайванийн багийнхан дөрөв дэхиэ түрүүлсэн бол мөнгөн медалийг Хятад, хүрэл медалийг Өмнөд Солонгосын багийнхан зүүсэн.

Сонирхуулахад, волейболын Зүүн Азийн АШТ-д Японы шигшээ таван удаа, Хятад болон Тайванийн багийнхан тус бүр дөрөв түрүүлсэн амжилттай боллоо.

Харин Монголын багийнхан 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байлаа. Эдгээр тэмцээнийг хоёуланг нь бид эх орон хүлээн авсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.