UBLife Logo
Спорт

Луис Суарез эсрэг багийнхаа дасгалжуулагч руу нулимж, бандуулах эрсдэлтэй боллоо

Луис Суарез эсрэг багийнхаа дасгалжуулагч руу нулимж, бандуулах эрсдэлтэй боллоо

АНУ-ын Лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт даваа гарагт явагдсан.

“Интер Майами” болон “Сиэттл Саундерс” багуудын хооронд өрнөсөн энэхүү тоглолт нанчилдаанаар өндөрлөсөн билээ.

Уг зөрчилдөөний үеэр Луис Суарез “Саундерс” багийн 20 настай тоглогч Обед Варгасыг хүзүүнээс нь базалж, зулгаасан бол түүний багийн анд Серхио Бускетс энэхэн зуурт Варгасийг шанаадаад амжсан байна.

38 настай Суарезийн танхайрал үүгээр дууссангүй. Тэрбээр эсрэг багийнхаа дасгалжуулагчдийн нэг рүү нулимсан нь олны дургүйцлийг хүргэв.

Суарез замналынхаа туршид маргаантай үйл явдлуудад хэд хэдэн удаа гар бие оролцоод амжсан тоглогч билээ.

Түүний хувьд, хамгаалагчийг хазсан хэргээр гурван ч удаа шийтгүүлж байв. 2014 оны ДАШТ-ий үеэр Италийн хамгаалагч Жоржио Кьеллиниг хазсан нь тогтоогдсон тул ФИФА түүний хөлбөмбөг тоглох эрхийг дөрвөн сараар хориглосон. Мөн "Ливерпүүл"-д байхдаа "Челси"-гийн Бранислав Ивановичийг хазаж, арван тоглолтоор бандуулж байлаа. Үүнээс өмнө нь тэрбээр "ПСВ Эйндховен" багийн тоглогч Отман Баккалыг хазаж, долоон тоглолтоор шийтгүүлсэн түүхтэй.

Суарез 2011 онд “Манчестер Юнайтед”-ийн Патрис Эвраг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгагдан 8 тоглолтоор торгуулсан.

Харин багт нь түүний дэггүйтэл ашигтай туссан нэг тохиолдол бий. Тэрбээр 2010 оны ДАШТ-ий үеэр Ганын эсрэг тоглолтод хаалга руу орж байсан бөмбөгийг гараараа хааж, Уругвайн багийг тухайн тэмцээний хагас шигшээд үлдээж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.