Болгарын София хотноо наймдугаар сарын 27-31-ний өдөр явагдсан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ий холимог багийн төрөлд 16 орны 162 бөх үнэн хүчийг сорив.
Энэ наадамд зодоглосон Монголын холимог багийнхан, Тайванийн бөхчүүдийг 4:2-оор, Олон улсын жүдо бөхийн холбооны тамирчдыг 4:3-аар ялж, “В” хэсгийг тэргүүлсэн.
Гэлээ ч хагас шигшээд Узбекистан багийнханд 4:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн шигшээд 4:0-ээр ялагдан энэ наадмыг V байраар өндөрлүүлэв.
Сонирхуулахад, жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон Машбатын Цэндбазар алт, мөнхүү жинд хүч сорьсон Ганхуягийн Энхжин, 40 кг-ын жинд зодоглосон Баярзулын Хулан нар хүрэл медаль атгасан билээ.
