АНУ-ын Лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт даваа гарагт явагдсан.
“Интер Майами” болон “Сиэттл Саундерс” багуудын хооронд өрнөсөн уг тоглолтод талбайн эзэд 3:0-ээр ялалт байгуулсан юм.
Олон ч хөлбөмбөг сонирхогчид уг финалын өмнө Лионел Месси, Луйс Суарез нарын домогт хөлбөмбөгчдийг хувийн цуглуулга дахь цомын тоогоо ахиулна гэсэн хүлээлттэй байсан.
Угтаа Месси клубийн түвшний тэмцээний финалд 33 удаа тоглохдоо 33 гоол оруулсан байдаг. Тэгэвч энэ удаад гялайж гялтайсангүй ээ, тэр.
Энэ тоглолтын 26 дахь минутад Осазэ Де Розарио, 84 дэх минутад Алекс Ролдан, 89 дэх минутад Пол Ротрок нар гоолдож, “Сиэттл Саундерс” багийнхан мөнхүү тэмцээнд анх удаагаа түрүүлсэн юм.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг наймантаа гардсан Месси “Интер Майами” багт ирснээсээ хойш боломжит 11 дэх цомоо алдсан нь энэ юм.
Тэгэхдээ Месси 2025 он гарснаар “Майами”-гийн төлөө 34 удаа тоглохдоо 27 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт бүртгүүлээд байна.
