Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас есдүгээр сарын 3-ны өдөр тарваган тахлын өвчлөлд нэрвэгдсэн нэг тохиолдол бүртгэгдсэн.
Гэлээ ч уг нөхцөл байдал даамжирч, 9-р сарын 9-ний өдрийн байдлаар батлагдсан буюу сэжигтэй 23 тохиолдол бүртгэгдсэнээс гадна 106 иргэн хавьтагчийн хувиар гэрийн хорионд орсон юм.
Гачигдал, эрүүл мэндийн шалтгаан, албан томилолтоос бусад тохиолдолд Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул сумын нутагт нэвтрэхийг есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хязгаарласан билээ.
Тэгвэл тус сумдаас гарах, нэвтрэх хөдөлгөөнийг 9-р сарын 13-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хязгаарлахаар боллоо.
Хэрэв та бүхэнд агнасан тарвага бий тохиолдолд сайн дураар идэвхтэй устгалд оруулахыг сануулж байна. Энэ тохиолдолд ямар нэгэн торгууль, шийтгэл оногдуулахгүй гэлээ. Өнөөдрийн байдлаар, 126 ширхэг тарвагыг иргэд сайн дураараа устгуулаад байгаа юм.
