UBLife Logo
Спорт

Абдулрашид Садулаев ахиад 59 сар Европт очиж чадахгүй

Абдулрашид Садулаев ахиад 59 сар Европт очиж чадахгүй

Энэ сарын 13-21-нд Хорватын Загреб хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ болох гэж байна. Тус тэмцээнд оролцох ОХУ-ын шигшээ багийн гишүүдийн визний асуудал нэлээд шуугиан тарилаа.

Хорватын засгийн газраас олимпын хошой, дэлхийн 6 удаагийн аварга Абдулрашид Садулаевт виз олгохоос татгалзсан тул тэрээр ДАШТ-д оролцох боломжгүй боллоо. Харин Сайан Казырык (70 кг), Заурбек Сидаков (74 кг) нарын виз гарснаар ОХУ-ын баг бүрдлээ.

57 кг. Муса Мехтиханов.

61 кг. Заур Угуев – олимпын аварга, дэлхийн хошой, Европын аварга.

65 кг. Ибрагим Ибрагимов —Европын аварга.

70 кг. Сайын Казырык.

74 кг. Заурбек Сидаков — олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга.

79 кг. Ахмед Усманов — дэлхийн аварга, Европын хошой аварга.

86 кг. Ибрагим Кадиев.

92 кг. Аманула Гажимагомедов.

97 кг. Магомед Курбанов —Европын аварга.

125 кг. Абдулла Курбанов.

Садулаев хамгийн сүүлд 2024 онд ДАШТ-д оролцсон. Гэхдээ олимпын бус жинд барилдаж, 6 дахь алтан медалиа зүүсэн билээ. Гадаадын хэвлэл мэдээллээс үзэхэд Садулаев ахиад 59 сарын хугацаанд Европын Шенгений бүсийн орнуудад орж чадахгүй гэнэ. Тэгэхээр Европын ихэнх оронд очиж болохгүй гэсэн үг. Харин Албани зэрэг Шенгений бүст ордогггүй Европын орнууд, өөр тивд тэмцээн болбол оролцож чадах юм. Садулаев ийнхүү Парисын олимп, ДАШТ, Европын АШТ гэсэн гурван том тэмцээнд оролцож чадсангүй.

Садулаев 2024 оноос хойш чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй тул энэ ДАШТ-ий 97 кг жингийн оноолт өөрчлөгдөөгүй. Түүний оронд 2025 оны Европын АШТ-ий мөнгөн медальт    Магомед Курбанов барилдана.

97 кг-ийн чансаа өндөр бөхчүүд

Akhmed TAZHUDINOV (Bahrain)

Givi MATCHARASHVILI (Georgia)

Kyle SNYDER (USA)

Magomedkhan MAGOMEDOV (Azerbaijan)

Amirali Hamid AZARPIRA (Iran)

Zbigniew BARANOWSKI (Poland)

Arash YOSHIDA (Japan)

Richard VEGH (Hungary)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.