UBLife Logo
Спорт

Э.Наранзун, Ж.Энхтөр нар жүдо бөхийн өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Э.Наранзун, Ж.Энхтөр нар жүдо бөхийн өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Индонезийн Жакарта хотноо 9-р сарын 11-12-ний өдрүүдэд болж буй жүдо бөхийн өсвөр үеийнхний Азийн АШТ-д 21 орны 196 бөх зодоглож байна.

Энэ тэмцээнд Монголын 17 тамирчин хүч сорих юм.

Эхний өдөр татамид барилдсан бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60-д өрсөлдсөн Ж.Энхтөр, Кыргызстаны Ислам Жусуповыг давж, Казахстаны Танжарык Момынтаяд унасан.

Тэрбээр дагах барилдаанд Тайвань, Ираны тамирчдыг ялж, хүрэл медаль атгасан юм.

Түүнчлэн 66 кг-д хүч сорьсон Э.Наранзун, Энэтхэгийн тамирчинг даваад Казахстаны бөхөд унасан.

Харин дагах барилдаанд Индонез, Кувейтийн бөхчүүдийг ялж, хүрэл медаль гардлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.