Өнгө будгаар дүүрэн, жиндүүхэн боловч налгар намрын шинэхэн долоо хоногийн мэнд! Энэ долоо хоногт ая эгшгээр сэтгэлээ хөглөх арга хэмжээнүүдэд очиж, намрын өнгийг улам бүр мэдрээрэй.
“Ромео Жульетта” Эмгэнэлт драмын жүжиг

У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг Монголд 1966 онд Хүүхэд залуучуудын театрт анхлан тоглогдож байжээ. Тэгвэл уг жүжиг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглогдох нь.
Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
Хэзээ: 9 сарын 26-28-ны өдрүүдэд 18:00 цагаас
Үргэлжлэх хугацаа: 150 минут
MOVIE SWING CONCERT

Улсын Филармонийн Төрийн соёрхолт Баянмонгол биг бэнд Монголын ХХ зууны кино урлагийн сор бүтээлүүдийн бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дуу, хөгжмүүдийг MOVIE SWING концертод тоглоно. Уг концертийг монгол киноны 90 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж буй юм.
Хаана: Улсын Филармонийн Концертийн танхим
Хэзээ: 9 сарын 26,27-нд 19:00 цагаас
Үргэлжлэх хугацаа: 90 минут
ORCHESTRA NIGHT-III

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр 2025–2026 оны 63 дахь улирлынхаа нээлтийг сонгодог урлагийн үндэс суурь болсон симфони найрал хөгжмийн бүтээлүүд бүхий "Orchestra Night" тоглолтоор эхлүүлэх гэж байна. Энэхүү тоглолт нь театрын уран бүтээлийн гол тулгуур болсон хөгжимчдийн оролцоог онцлон, симфони найрал хөгжмийн уран сайхны илэрхийлэл, хөгжим дэх утга зохиол, мэдрэмж, өрнөл, дотоод сэтгэлийн хүчийг тайзнаа бүрэн хүргэх зорилготой. Тус тоглолтод Дэлхийн сонгодог болон Монголын үндэсний шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс эгшиглэх болно.
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 9 сарын 27,28-нд 17:00 цагаас
Үргэлжлэх хугацаа: 120 минут
SUSTEINABLE SUNDAY

Байгальд хайртай, эко амьдралын хэв маягийг дэмждэг залуусын цугларах цэг! Хуучин футболкааа шинээр загварчлахаас эхлээд өөрийн гэсэн утасны зүүлт хийх зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудаар дүүрэн нэгэн амралтын өдрийг өнгөрүүлээрэй.
Хаана: La Fontana Ulaanbaatar
Хэзээ: 9 сарын 28-нд 14:00 цагаас
CINEMATO CONCERT

Бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбоотой Disney, Ghibli, DreamWorks-ийн хүүхэлдэйн кинонуудын сэтгэл хөдөлгөм аялгууг поп оркестрын хөгжим, нүд баясгаж, дурсамжаар аялуулах алдарт бүтээлүүдийн дүрсүүдтэй хослуулан, хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөглөх Хүүхдэд зориулсан анхны тайлбарт танин мэдэхүйн Анир поп оркестрын тоглолт CINEMATO дахин тоглогдох гэж байна.
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 9 сарын 28-нд 15:00, 18:00 цагуудад
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Виктор Цой “Амьд” дурсгалын тоглолт

Өнөө хэр дуу хөгжим нь өчигдөрхөн бичигдсэн мэт телевиз радиогоор эгшиглэх нэгэн үеийн залуусын эрх чөлөөний дууч байсан Виктор Цойн дурсгалын тоглолт энэ бямба гарагт болох гэж байна. Энэ үдэш бидний сэтгэл зүрхэнд хоногшсон 22 дууг Night Train болон X-Vit хамтлаг дахин эгшиглүүлнэ
Хаана: Hard Rock Cafe Ulaanbaatar
Хэзээ: 9 сарын 27-нд 18:00 цагаас
“Иргэний нийгмийн талаарх залуучуудын яриа хэлэлцээ”

Монголын Залуучуудын Эвсэл ТББ нь Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн олон улсын төв ICNL -ийн дэмжлэгтэйгээр "Монгол Улсын иргэний орон зайг хамгаалах нь: Тэгш, хүртээмжтэй яриа хэлэлцээ, хуулийн дүн шинжилгээ хийх замаар иргэний боловсролыг дэмжих нь" төслийн хүрээнд энэ сарын 27-ны өдөр “Иргэний нийгмийн талаарх залуучуудын яриа хэлэлцээ” хэлүүлцүүлэг өрнүүлэх гэж байна.
Хэзээ: 9 сарын 27-нд 14:00 цагаас
Хаана: Cosy Club Ulaanbaatar
Mongolian Health Technology Expo

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том “MONGOLIA HEALTH TECHNOLOGY-2025” үзэсгэлэн 2025 оны 9-р сарын 26-наас 9-р сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд 15 мянга гаруй хэрэглэгчдэд Эрүүл мэндийн салбарын технологийн дэвшилтэд технологи, арга аргачлал танилцуулагдахаас гадна 3000 гаруй иргэд үйлчлүүлэгчдийг анхан шатны үзлэг зөвлөгөөнд хамруулах ажээ.
Хэзээ: 9 сарын 26-28-ны өдрүүдэд
Хаана: M Bank Arena