UBLife Logo
Спорт

Айтана Бонмати БаллонДор шагналыг гурвантаа гардсан анхны эмэгтэй тоглогч боллоо

Айтана Бонмати БаллонДор шагналыг гурвантаа гардсан анхны эмэгтэй тоглогч боллоо

Испанийн шигшээ баг болон “Барселона” клубийн хагас хамгаалагч Айтана Бонмати дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг гурвантаа гардсан анхны эмэгтэй тоглогч боллоо.

Түүнтэй “Арсенал”-ын Мариона Калденти хамгийн ойрхон өрсөлдсөн юм.

Өдгөө 27 настай Бонмати үүнээс өмнө 2023, 2024 онуудад уг шагналыг гардсан.

“Барселона”-гийн тоглогчид сүүлийн таван жил дараалан уг шагналын эзнээр тодроод байна.

“Евро-2025” тэмцээний хагас шигшээд Германы эсрэг хожлын гоол оруулсан тэрбээр үүнээс хэдхэн хоногийн өмнө өвчний улмаас эмнэлэгт хэвтээд байлаа.

Гэлээ ч тэр эмнэлгийн орноос өндийж, Европын АШТ-ий финалд шалгарч чадсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.