UBLife Logo
Спорт

НБА-гийн “гол дүрүүдийн” эргэн тойронд

НБА-гийн “гол дүрүүдийн” эргэн тойронд

НБА-гийн (National Basketball Association буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбоо) тоглолтын шинэ улирал эхлэх цаг өдөр, хоногоор тоологдож эхэлж буй энэ үед багуудын супер оддын тухай шинэ мэдээг энд "базаж" сонирхуулья.

СТЕФИЙН ДҮҮ

"Голден стэйт уорриорз" -ийн супер од Стефен Көрри энэ тоглолтын улиралд өөрийн төрсөн дүү Сэт Көрритэй цуг тоглох боллоо. НБА-д 11 дэх улиралдаа тоглох Сэт Көрри Стефээс хоёр дүү буюу энэ жил 35 настай. Сэт 3 онооны шидэлт муугүй гүйцэтгэдэг тул  төрсөн ах дүү "Splash brothers"-той боллоо доо, "Дайчид".

ЛУКАГИЙН ЖИН

Төрөлх "Даллас"-аасаа гомдолтойгоор "Лос Анжелес лэйкерс"-т ирсэн Словений од Лука Дончич илүүдэл жингээсээ болж ихээхэн шүүмжлүүлдэг нэгэн. Тэгвэл Лука энэ зун эрчимтэй бэлтгэл (өдөрт 90 минутаар хоёр удаа) хийж, мөн хоолны дэглэм, зөв хооллолтын үр дүнд жингээ маш сайн хасч, "төрөл арилжсан" мэт болжээ. Зарим эх сурвалжууд Дончич 30-31 паунд буюу 13,5-14 кг орчим жин хассан гэж мэдээлж байна. Өмнө нь Лука 265-270 паунд жинтэй байсан бол энэ улирлын өмнө НБА-ийн албан ёсны мэдээлэлд  230 паунд гэж бүртгэгджээ.

ЭЙ ДИ-ГИЙН НҮД

Өнгөрөгч хавар дуулиан шуугиантай "Даллас"-т ирсэн "AD" буюу Энтони Дэвис нүдэндээ хагалгаа амжилттай хийлгэжээ. Тэрбээр бэлтгэлдээ орсон бөгөөд харин эмчийн зааврын дагуу тамирчны замналаа дуустал хамгаалалтын нүдний шил зүүж, сагсанбөмбөгөө тоглох юм байна.

ВЕМБАГИЙН ӨНДӨР

"Сан Антонио сперс"-ийн төвийн тоглогч, Францын легионер Виктор Вембаньяма 2,5 см өсчээ. 21 настай "Бямбаанямаа" 2 метр 23,5 см өндөр (7 фут 4 инч) болжээ.

ЯННИСИЙН ӨВЧИН

"Милоуки бакс" -ийн лидер Яннис Адетокумбо багийнхаа бэлтгэлд оролцох нь хэд хоногоор саатжээ. Грек залуугийн "ковид 19" -ийн шинжилгээ нь эерэг гарсан ажээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.254.34.154
Зөв бичгийн дүрэм, сагсан бөмбөг гэж салгаж бич
ЗОЧИН\54.254.34.154
Зөв бичгийн дүрэм, сагсан бөмбөг гэж салгаж бич