АНУ-ын Мажор лигт оноолт таарсан “Нью-Йорк Сити” болон “Интер Майами” багуудын тоглолтод талбайн зочид 4:0-ээр хожлоо.
Пүрэв гарагт явагдсан энэ тоглолтын үеэр Лионел Месси хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт бүртгүүлсэн юм.
Улмаар тэр энэ улирлын Мажор лигт 23 удаа тоглохдоо 24 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт, 60 түлхүүр дамжуулалтаар багийнхандаа туслаад байна.
Одоо Месси Мажор лигийн энэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг өнгөлж байна.
Ер нь Месси замналынхаа турш 1124 тоглолтод оролцож, 884 гоол, 392 гоолын дамжуулалтыг дархлаад буй юм. Энэ зуурт тэрбээр 46 цом өргөөд байна.
“Интер Майами” багийнхан өнөөдөр хожсоноор Дорнод бүсийн 3-р байр руу дэвшсэн. Тэд ням гарагт “Торонто”-гийн эсрэг хүч сорино.
