UBLife Logo
Спорт

The Mongolz-ийг Жэки Чан гэсэн Мартинез уучлал гуйлаа

The Mongolz-ийг Жэки Чан гэсэн Мартинез уучлал гуйлаа

“ESL Pro League” тэмцээний хасагдах шатанд манай The Mongolz багтай учраа таарсан Gentle Mates багийн Антонио “Martinez” Мартинесыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгаад байгаа. Тэрээр Mirage дээр, машин дээр үсэрч байсан Содбаяр “Techno4K” Мөнхболдыг “алчхаад” “Битгий харайгаад бай, Жэки Чан. Чамайг би хашраана шүү” гэж гэж хэлсэн юм.

Ингээд хэрэг өргөжих шинжтэй болсны дараа Мартинес твиттер хуудсаараа дамжуулан уучлал гуйсан байна. Тэрээр “Би “The Mongolz” багтай тоглохдоо хэлсэн үгнийхээ төлөө үнэн сэтгэлээсээ уучлал гуйж байна. Би огт тохирохгүй үг хэлсэн. Энэ нь маш хүндэтгэлгүй, хүнийг гомдоосон хэрэг байсныг би ухаарлаа. Өөр соёл иргэншлийн хүний хувьд би гадаад зарим орныг ойлгодоггүй. Гэхдээ энэ нь өөрийгөө зөвтгөх гэсэн хэрэг биш. Би мэдлэг, боловсролдоо өөрөө хариуцлага хүлээнэ. Би илүү ихийг мэддэг болохыг хичээнэ. Би ялгаварлан гадуурхах, доромжлох бүх хэлбэрт дургүй, шүүмжлэлтэй ханддаг гэдгээ тодорхой мэдэгдэхийг хүсэж байна. Миний хэлсэн үг намайг ч, үзэл бодлыг минь ч илэрхийлэх зүйл биш шүү. Би маш их харамсаж байна. The Mongolz багийн тоглогчдоос уучлал гуйж байна. Багаас намайг яаж ч шийтгэсэн хүлээн авах болно. Энэ үеийг ашиглаад дараа дахин хэзээ ч ийм зүйл хийхгүй гэдгээ андгайлъя” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.