UBLife Logo
Спорт

mzinho: Бид гэртээ бэлтгэл огт хийдэггүй

mzinho: Бид гэртээ бэлтгэл огт хийдэггүй

Монголын The MongolZ баг “ESL Pro League Season 22” тэмцээний хоёрдугаар шатанд Natus Vincere-д ялагдаж, тэмцээнийг 9-11 дүгээр байрт, 38500 ам.долларын шагналтай өндөрлүүллээ.

Манай багийн Аюуш “mzinho” Батболд тэмцээний дараа ярилцлага өгсөн байна.

Тэрээр “Бид хэт шатчихлаа гэж бодож байна. HOTU, Inner Circle гэсэн хоёр том ялагдлын дараа формоо хадгалах хэрэгтэй байсан. Монголд байхдаа бид огт бэлтгэл хийдэггүй” гэж ярьжээ.

Харин Содбаяр “Techno4K” Мөнхболд “Энэ тэмцээнд үнэхээр муу тоглосноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өрсөлдөгчид маань огт өөр маягаар тоглож байлаа. Бид тэмцээн болгоны дараа гэртээ харьж амардаг. Харин энэ удаа бид Европт үлдэж, бэлтгэлээ хийнэ. Монгол явах нь хэт хол байна. Тиймээс эндээ бэлтгэсэн нь дээр. Бидэнд хийх юм маш их байна. Манай баг муу формтой байгаа тул бэлтгэлээ сайн хийнэ. Азид баг цөөхөн болохоор Монголд бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
1
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.255.129.71
Хар массдаа зориулж ийм гарчиг өгөө юу? Сугар-Эрдэнэ ээ?
гссссссс\13.215.205.148
Сайн байна уу, та хэд шууд ийм модон орчуулга хийгээд байна уу гссссс
bitgii\47.129.194.169
ene helsen ugiig n mushgiad daraa n beltgel hiideggui teneg manguugaar n zunduu duuddag shuu manai heden orkuud. Medeeg ch buren unshihaa bolison humuus. Iim dampuu garchigtai umaar bagiinhniigaa horolj baigaa garchigaa uurchilsun deer shuu.