UBLife Logo
Спорт

Энэ өдөр түүхэнд: Монголчуудын оролцсон анхны олимпын наадам

Энэ өдөр түүхэнд: Монголчуудын оролцсон анхны олимпын наадам

1964 оны аравдугаар сарын 10-нд Японы нийслэлд Токио-1964 зуны олимпын наадам эхэлжээ. Ази тивд анх удаа зохиогдсон олимпын наадам бөгөөд Токио хотын халуун, бүгчим цаг агаараас сэргийлэхийн тулд олимпыг аравдугаар сард явуулсан байна. Энэ наадамд жүдо, волейбол гэсэн хоёр сонирхолтой спортын төрөл олимпын хөтөлбөрт багтсан юм. Алжир, Камерун, Чад, Конго, Кот-д’Ивуар, Доминикан, Ливи, Мадагаскар, Малайз, Мали, Непал, Нигер, Умард Родези, Сенегал, Танзани болон Монгол гэсэн 16 улс Зуны олимпод анх удаа оролцлоо. Токио олимпын наадамд нийт 93 орны 5151 тамирчин өрсөлдсөн. 1962 онд ОУОХ-ны бүрэн эрхт гишүүн болсон БНМАУ 1964 оноос олимпын наадамд оролцож эхлэв. Анхны зуны олимпдоо монголчууд спортын гимнастик, хөнгөн атлетик, дугуй, буудлага, чөлөөт бөхийн төрлөөр 21 тамирчинтай оролцож, хурд, хүчээ сорьсон байна.

Монголын шигшээ баг

Гимнастик

Загдбазарын Нямдаваа, Цагаандоржийн Гүндэгмаа, Ядамсүрэнгийн Туяа

Дугуй

Янжингийн Баатар, Лувсангийн Эрхэмжамц, Лувсангийн Буудай, Чойжилжавын Саманд

Буудлага

Түдэвийн Мягмаржав, Лхамжавын Дэхлээ, Түвдийн Цэрэндондов

Чөлөөт бөх

Чимэдбазарын Дамдиншарав, Базарын Сүхбаатар, Балдангийн Санжаа, Данзандаржаагийн Сэрээтэр, Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх, Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Цэрэндонойн Санжаа

Хөнгөн атлетик

Дуламын Амарсанаа , Рамазаны Алдааныш, Дашзэвэгийн Намжилмаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.