UBLife Logo
Спорт

CS: Буриадын шинэ од Майдарын тухай 13 баримт

CS: Буриадын шинэ од Майдарын тухай 13 баримт

Сүүлийн үед цахим спортын талбарт гарч ирж байгаа нэгэн шинэ авьяастны талаар бүгд бичиж, шагшин магтах болжээ. Энэ бол буриад залуу Майдар буюу Nocries. Мэргэжилд тоглож байгаагүй ч ирээдүйн од гэдэг нь тодорхой гэж шинжээчид үнэлжээ. Ингэхэд Майдар гэж хэн бэ?

1. Майдар ОХУ-д төрж, өссөн. 18 настай буриад залуу. Монголын иргэн гэдэг. (Ямар ч гэсэн Faceit дээр Монголын далбаатай)

2. Одоо тэр АНУ-д амьдарч, сурдаг.

3. Хойд Америкт чансааны нэг.

4. Майдар Faceit-д 2022 оны нэгдүгээр сарын 29-нд  бүртгүүлсэн.

5. Анх 6 настайдаа CS тоглосон. 11 настайгаасаа аавтайгаа хамт CS:GO тоглож эхэлсэн.

6. Faceit дээрхи ELO нь 4284. 1100 гаруй тоглолт хийсэн амжилтаараа NA Faceit-ийн шилдэг тоглогчдын хоёрдугаарт бичигдэж байна.

7. Хойд Америкт түүнийг cheater хэмээн үзэж, тоглолт болгоны дараа буруутгадаг. Майдар өөрөө энэ талаар хошин өнгө аястай сэтгэгдэл үлдээдэг.

8. Ингээд түүнийг FACEIT-ээс Нью-Йорк дахь офистоо дуудаж, цэвэр эсэхийг нь шалгасан. Майдар урилга явуулж цэвэр гэдгээ батлах санал тавьсан бөгөөд компаниас “Майдар манай тусгай хяналттай төхөөрөмж дээр тоглож, шалгалтад орж байна” гэж мэдэгдсэн.

9. Хяналт дор тоглоод ч түүний амжилт өөрчлөгдөөгүй. Есдүгээр сарын 24-нд тав тоглохдоо 4 ялж, бүх үзүүлэлтээр багаа тэргүүлсэн. FACEIT цэвэр гэдгийг нь зарласан.

10. Ингээд шалгалтын дараа Faceit компани түүнийг FPL-д урьжээ.

11. Хоёр жилийн өмнө тэр профайл дээрээ орсо хэлээр “Если человек играет после лузстрика – это не физика. Это характер” гэж бичсэн байлаа.

12. Майдар мэргэжлийн багт тоглох хүсэлтэй байгаа. “ESL Pro League 22” тэмцээнд оролцсон хэд хэдэн баг түүнд санал тавьсан байна.

13. Майдарын шүтээн нь Оросын юүтүүбчин Русский Мясник (Сергей Ковалёв).

Майдар: M0nesy, donk, kyousuke нартай тоглохыг хүсдэг

Буриад залуу 666UNIQUE666 сувагт ярилцлага өгсөн байна.

-Би CS мэргэжлийн тэмцээнд нэг ч тоглож үзээгүй. Өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэхгүй байна. Би kyousuke-тэй тоглохыг хүсдэг. Тэр маш их нөөц боломжтой тамирчин. M0nesy надад их таалагддаг, хатуу чанга хүн. Хамгийн гол нь хүн талаасаа их сайхан. Бусад тоглогчдыг би нэг их анхаардаггүй. Өөр мэдээж Donk байгаа. Гэхдээ donk, M0nesy,  kyousuke нар нэг багт тогловол хэтэрсэн хэрэг болно. Мөрөөдлийн багаа бүрдүүлбэл би энэ гурвыг сонгоно. Харин тав дахь тоглогчоор хэнийг дуудахаа мэдэхгүй байна. Энэ бол зүгээр л миний мөрөөдөл байгаа юм.

-Намайг cheater гэж нэрлэдэг. Гэхдээ би тэднийг ойлгож байна. Мэдээж би цэвэр. 1000 тоглолт, нэг ч мэдээлэл, түүх байхгүй гэхээр бүгд сэжиглэх байх. Би энэ яриаг тоодоггүй. Читер биш гэдгээ эцсээ хүртэл баталж явах болно.

- FACEIT дээр шилдэг болох зорилго тавиад чадлаа. Мэргэжилд тоглох туршлага дутмаг байгаа ч би бэлтгэлээ хийж байгаа. Өмнө нь хичээл сургуулийн хажуугаар тоглодог байлаа. Харин одоо бүх цагаа CS-д зориулж чадах болсон. Цаашдаа яах бол гэдгээ харж л байя.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.