Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Дайан Китон энэ ертөнцийг орхин одлоо. Тэрээр 79 настай байлаа.

Китон 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Лос-Анжелест төрсөн. 1963 онд дунд сургуулиа төгсөж, Санта-Ана коллеж, Нью-Йоркийн Neighbourhood Playhouse театрт жүжигчний мэргэжилд суралцсан байна.

Хамгийн анх 1970 онд “Lovers and Other Strangers” кинонд дүр бүтээж байлаа.

“Загалмайлсан эцэг” (1972, 1974, 1990) кинонд тоглон, нэрд гарсан. Нийт 70 гаруй дүр бүтээжээ.

Найруулагч Вуди Аллений “Энни Холл” (1977) киноны гол дүрээр Оскар, Алтан бөмбөрцөг, BAFTA шагнал хүртэж байлаа. Тэд уран бүтээл төдийгүй хувийн амьдралдаа ч хосууд байсан юм.

“Загалмайлсан эцэг” киноны дараа Аль Пачинотой хамт амьдарч байсан ч салсан.

Китон гэрлэж байгаагүй, өргөмөл хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байлаа.
