UBLife Logo
Дэлхий

Трамп ашиггүй бол Путинтэй уулзахгүй гэв

Трамп ашиггүй бол Путинтэй уулзахгүй гэв

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын Унгарт хийхээр төлөвлөсөн Дээд хэмжээний уулзалт цуцлагдлаа. ОХУ-ын ГХЯ-наас уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна гэж мэдэгдсэн ч үнэндээ Оросын тал гал зогсоох нөхцлөө өөрчлөхгүй байгаа тул Трамп Путинтэй уулзаж, цаг үрэхийг хүссэнгүй.

Дональд Трамп “Ямар ч ашиггүй, хий дэмий уулзалт хиймээргүй байна. Цаг бол алт. Тиймээс харж л байя. Би Москва, Киевд одоогийн фронтын шугамаар гал зогсоох санал тавьсан. Олон үйл явдал болж байна. Удахгүй та нарт шинэ мэдээ дуулгана” гэж сэтгүүлчдэд хэллээ.   

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров нар утсаар ярилцсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Тэд бүр нүүр тулан, уулзах хэрэгцээ байхгүй гэж үзсэн. Оросын тал гал зогсоосныхоо хариуд маш их зүйл хүсэж байгаа учир тохиролцоонд хүрсэнгүй. Тэгэхээр ойрын үед хоёр Ерөнхийлөгч уулзахгүй нь тодорхой боллоо.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zochin\47.129.128.44
Hoid solongostoi “ashigtai” yaria hiisen l gj bodoj yavdag bh da huurhii