UBLife Logo
Спорт

Хакүхо “HEROs AWARD 2025” шагнал хүртлээ

Хакүхо “HEROs AWARD 2025” шагнал хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо “Nippon Foundation” сангаас олгодог “HEROs AWARD” шагналын энэ жилийн эзэн болжээ. Энэхүү шагналыг нийгэмд сайн сайхан үйлс бүтээсэн тамирчин, уран бүтээлчдэд олгодог юм.

Тус сангаас “Хакүхо аварга энэ жил өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо Цом” тэмцээнээрээ дамжуулан, дэлхийн хүүхэд багачуулд энх тайван, эв нэгдлийг Японы соёл, уламжлалын гайхамшигтай хамт танилцуулсан гавьяатай” гэж танилцуулжээ.

“Хакүхо Цом” тэмцээн энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж, дэлхийн 15 орны 1100 өсвөрийн тамирчин оролцсон. Тэмцээний үеэр Хакүхо аварга Украин болон Японы газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүдэд дэмжлэг, тусламж үзүүлсэн юм.

Сүмогийн ертөнцөөс Хакүхо анх удаа “HEROs AWARD” шагналыг авч байгаа бөгөөд өмнө нь хөлбөмбөгийн Хонда, мэргэжлийн боксын Тэншин Насүкава, бейсболчин Цүёоши Вада нарын алдартнууд шагнагдаж байжээ.

Шагнал гардуулах ёслол 12 дугаар сард болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.