UBLife Logo
Хөгжим

BTS-ийн RM АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үндсэн илтгэлийг тавина

BTS-ийн RM АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үндсэн илтгэлийг тавина

БНСУ-ын Кёнжүд энэ сарын 28-31-нд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтад нийт 1700 төлөөлөгч оролцохоос 16 улсын төрийн тэргүүн ирэх юм. Тус уулзалтын үндсэн илтгэлийг BTS хамтлагийн дуучин RM тавих болжээ. Тэрээр энэ сарын 29-нд буюу дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр “АПЕК-ийн бүс нутгийн уран бүтээл, соёлын үйлдвэрлэл ба Солонгос соёлын зөөлөн хүч” гэсэн илтгэл тавих юм. RM өөрийн олон улсын тавцан дээрх туршлагадаа үндэслэн, солонгос соёлын чухал тал, нөлөөг онцлон ярих гэнэ.

Ингэснээр тэр АПЕК-ийн арга хэмжээнд оролцсон анхны к-поп уран бүтээлч болж байгаа юм.

АПЕК-аас дуучин залууг “Уран бүтээлч, урлагт хайртай хүний хувьд RM нь маш гүн гүнзгий утга, учиртай дууны үгээрээ алдартай. Тэрээр урлагийн маш олон төрлийг сонирхдог, судалдаг. RM хөгжимд маш уян хатан, гүн ухаанчаар ханддаг, уран бүтээлийн хил хязгаарыг тэргүүний шинэ арга барилаар даван гарч чаддаг тул ямар ч төрлийн уран бүтээлчтэй хамтран ажиллаж чаддаг” гэж танилцуулжээ.

RM 2018 онд ЮНИСЕФ-ийн “Youth Agenda” арга хэмжээнд оролцож байсан. Тэр жилээ НҮБ-ын Ерөнхий чуулган дээр үг хэлсэн анхны солонгос дуучин болж байлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.