Сүүлийн жилүүдэд бодит гэмт хэргийн тухай баримтат цувралууд дэлхий даяар үзэгчдийн сонирхлыг хамгийн их татах болсон. Үнэн түүхээс сэдэвлэсэн, хүний сэтгэл зүй, нийгмийн хар бараан талыг харуулсан эдгээр бүтээлүүд айдас, өрөвдөх мэдрэмж, болгоомжлол бас асуулт үлдээдэг.
Хэрвээ та бодит гэмт хэргээс сэдэвлэсэн бүтээлд дуртай бол дараах 7 кино заавал үзэх жагсаалтад тань багтах ёстой юм шүү.
1. My Father, the BTK Killer
Энэхүү баримтат цувралд Деннис Радер хэмээх “BTK Killer” (Bind, Torture, Kill) нэрээр алдартай цуврал алуурчны охин Керри Роуссон өөрийн аймшигт өнгөрснийг эргэн дурсдаг. Тэрээр олон жилийн турш энгийн багны цаана нуугдсан эцгийнхээ жинхэнэ дүрийг мэдэх мөчөөс бүх зүйл аймшигтайгаар эргэж буй тухай өгүүлдэг.

2. Don't F**K with Cats: Hunting An Internet Killer
Интернэт хэрэглэгчдийн нэгэн бүлэг нэгэн муур тамлагч этгээдийг хэрхэн мөрдөн илрүүлж, улмаар тэр хүн жинхэнэ алуурчин болохыг олж илрүүлсэн бодит түүх. Энэхүү бүтээл нь интернэтийн хүч, хүмүүсийн хамтын эрэл, болон цахим орчны аюулын талаар гүн гүнзгий анхааруулгыг үзэгчдэд өгдөг.

3. Aileen: Queen of the Serial Killers
Америкийн түүхэнд нэр нь үлдсэн эмэгтэй цуврал алуурчин Айлин Уорносын амьдрал, сэтгэлзүй, нийгмийн шахалт, хүчирхийлэл, ядуурал түүнийг хэрхэн алуурчин болгосныг судалсан баримтат кино. Айлиний түүх зөвхөн гэмт хэрэг бус, эмэгтэй хүний амьдралын хүнд сорилт, системийн гажуудлын тухай давхар өгүүлдэг.

4. Worst Roommate Ever
Гэмгүй мэт санагдах хамт амьдрагчдын үнэн нүүр царайг илчилсэн цуврал. Тэд хулгай, дарамт, бүр аллага үйлдэж байсан аймшигт түүхүүдийг бодит баримтаар өгүүлдэг. Энгийн амьдралын дунд нуугдах аюулыг харуулсан, сэтгэл түгшээсэн, сонирхолтой баримтат бүтээл.

5. A Deadly American Marriage
Хосуудын хайр хэрхэн итгэл алдрал, хардалт, атаархалд автагдан аймшигт хэрэгт хүрсэн тухай бодит түүх. Хүний сэтгэлзүйн гүн рүү өнгийсөн энэ бүтээл нь гэр бүлийн харилцаа, нууц, уур хилэнгийн талаар өгүүлдэг.

6. Ice Cold: Murder, Coffee and Jessica Wongso
Индонезийн хамгийн дуулиант хэрэг болох кофенд хордсон бүсгүйн үхлийн хэргийг тойрсон мөрдөн байцаалтын тухай. Энэхүү бүтээл нь нийгмийн хандлага, хэвлэл мэдээллийн нөлөө, эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн нарийн сэтгэлзүйг гүнзгий харуулдаг.

7. What Jennifer Did
Гэр бүлдээ халдаж, олон нийтийг цочирдуулсан Женнифер Пэнгийн хэргийг анх удаа цагдаагийн бичлэг, мөрдөн шалгах баримтаар дэлгэсэн баримтат кино. Энэхүү бүтээл нь худал хуурмаг, айдас, эцэг эхийн дарамтаас үүдэлтэй эмгэнэлт түүхийг харуулдаг.

