Энэ жилийн Хэллоуины баяр хөгжилтэй, сайхан болж өнгөрлөө. Зарим нь аймшгийн кино үзэж, нэг хэсэг нь гадуур шоунд оролцоод л. Холливудын одод хэн нь хамгийн аймар мангас болон хувирах вэ гэсэн уралдаан зохиосон мэт л өрсөлдөж байлаа.

Тэгвэл Аймшгийн баярыг бараг зохиосон гэж хэлж болохоор нэгэн эрхэм энэ баяраар Холливудын Алдрын гудамжинд өөрийн одтой боллоо. Энэ бол биднийг багаас минь айлгаж ирсэн Фредди Крюгер. Фредди ёслол дээр бээлийгээ аваад ирсэн нь ёслолыг бүр чимж өглөө.

Жүжигчин Роберт Инглунд энэ жил 78 настай. Аймшгийн киноны холбооны “The Life Career Award” шагналтай. Швед гаралтай. “A Nightmare on Elm Street” кино түүнийг алдар хүндийн оргилд аваачсан. Инглунд найман аймшгийн кинонд нэг дүр бүтээсэн цорын ганц жүжигчин.

