“Physical Asia” шоунд оролцож, монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужил, ухааныг дэлхийд таниулсан холимог тулаанч Б.Энх-Оргил 12 дугаар сарын 6-нд “One Championship” холбооны аваргын бүсийн төлөө тулалдана. Манай тамирчин Бразилын Фабрико Андрадегийн аваргын бүсийг авахаар өрсөлдөнө. Энэ тулаан “ONE Fight Night 38” тэмцээний оргил тулаан байх юм. Манай тамирчны хувьд Ж:Нарантунгалаг багшийнхаа дараах “One Championship” холбооны монгол аварга болох зорилготой.
Фабрико Андраде муай тай, кик бокс суурьтай, 2020 онд тус холбоонд элсэж, 2023 онд аварга болсон тамирчин. 28 настай. “One Championship” холбоонд 8 тулалдаж, 7 ялсан. Нэг тулаан хүчингүйд тооцогдсон.
