UBLife Logo
Спорт

Аонишики: Тамавашиг багаасаа мэддэг байсан

Аонишики: Тамавашиг багаасаа мэддэг байсан

Японы Фүкүока хотод сүмо бөхийн Кюүшюү башё үргэлжилж байна. Өчигдөр Украины шинэ сэкивакэ Аонишики манай маэгашира Тамавашиг давсан билээ. Тамаваши урд өдөр нь 41 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байлаа. Хоёр бөхийн насны зөрүү яг 20 нас гэж байгаа.

Хоёр бөхийн насны зөрүү дээд зиндаанд барилдсан бөхчүүдийн хамгийн хол зөрүүтэй бөхчүүдийн шинэ рекорд тогтоосон байна. Сэтгүүлчид энэ талаар сонирхоход Аонишики “Онцгойлж бодсон зүйл алга. Барилддагаараа л барилдана. Тамавашиг Украинд байх үеэсээ л мэддэг байсан. Их хүндэлдэг. Гэхдээ дохёнд гарахад насны зөрүү ялгаагүй” гэж хариулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.221.233.241
Tamawashi 2004/1 sard sumod orson Aonoshiki 2004/3 sard turj bjee.