UBLife Logo
-

АНУ-ын шилдэг оркестр Монголд тоглоно

UBLife
UBLife
АНУ-ын шилдэг оркестр Монголд тоглоно

АНУ-ын алдарт Филадельфийн оркестр ирэх онд Монголд ирж тоглохоор болжээ. Вашингтон хотод болсон ёслолын үеэр энэхүү тоглолтын гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан байна. Монголын талыг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл төлөөлжээ. Тус оркестр ирэх оны дундуур Улаанбаатарт хоёр бүрэн хэмжээний концерт тоглохоос гадна хэд хэдэн нийгэм, соёлын арга хэмжээнд оролцох юм байна. “Хөгжимчид айлчлан тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа. Хэл нэвтрэлцэхгүй хэдий ч хүн төрөлхтний нийтлэг хэл болох дуу хөгжмөөр дамжуулан монголчуудтай уулзах гэж байгаадаа баяртай байна” хэмээн оркестрын ерөнхийлөгч Эллисон Вулгамор ярьжээ. 

АНУ-ын шилдэг таван оркестрийн нэг Филадельфийн оркестр 1973 онд Хятадад тоглож, Азид анх удаа хөл тавьж байжээ. Дараа нь Вьетнамд тоглосон байна. Оркестрийг дэлхийд нэрд гарсан удирдаач, Канадын иргэн Янник Нэзэт-Сэгуйн удирддаг бөгөөд тэрбээр ирэх онд Монголоос гадна Азийн хэд хэдэн орноор аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

 


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
27
33
36
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.