Өнөөдөр өглөө Москвагийн цагаар 07:00 орчим буюу хэдхэн минутын өмнө Москвад дэлбэрэлт болж, өндөр тушаалын цэргийн албан хаагч амиа алдсаныг Украины тагнуулын албаны хийсэн хэрэг гэж үзэж байна.

Дэслэгч генерал Фанил Сарваров нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн байжээ.

Түүнийг Kia Sorento машиндаа суунгуут дэлбэрэх төхөөрөмж ажиллаж, бөмбөг дэлбэрчээ. Жолооч хүнд шархадсан ч амьд үлдсэн бол генерал маш олон шарх аваад эмнэлэгт хүрэх замдаа амьсгал хураасан байна.

Цагдаагийн газраас Украины тагнуулын албаны үйлдсэн хэрэг гэж үзэн, мөрдөн шалгаж байна. 12 дугаар сараас хойш Москвад хоёр удаа машин дэлбэлээд байгааг алан хядах үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм.

