АНУ-ын Хууль зүйн яамнаас санхүүч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг ил болголоо. Энэ удаад Эпштейний арал дээр очиж байсан алдартнуудын гэрэл зургийг нийтэлжээ.

Жеффри Эпштейн нь хувийнхаа арал, байшинд насанд хүрээгүй хүүхдүүд, эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэл, боолчлолд оруулсан хэргээр 2019 онд баривчлагдсан. Шүүхээс түүнд 40 жилийн ял оноохоор төлөвлөж байсан ч шоронд амиа хорлосон юм.

Хууль зүйн яамнаас дэлгэсэн шинэ баримтад АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, дуучин Майкл Жексон, “The Rolling Stones” хамтлагийн Мик Жаггер, дуучин Росс нарын арал дээр гэрэл зургууд байна.

Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп 22,5 мянган ам.долларын чек гардуулж байгаа зураг ч байна.

АНУ-ын Засгийн газраас өмнө нь Эпштейний хувийн онгоцны бүртгэл, утасны дэвтрийг дэлгэснээр түүний үдэшлэг, хүлээн авалтад оролцож байсан зарим хүний нэр ил болсон юм.

Үл мэдэгдэх эмэгтэйн хөлөн дээр Владимир Набоковын “Лолита” романы эшлэлийг бичсэн байгаа зураг ч байна.

Одоогийн байдлаар тус арал дээр бэлгийн боолчлолд орсон Орос, Украин, Литва, Чех зэрэг улсын эмэгтэйчүүдийн нэрсийг тодорхой болгожээ.

Эпштейний садар үдэшлэгт маш олон алдартан очдог байсан нь ийнхүү илэрсээр байна.











