Энэ жилийн Зул сарын баяраар хөгжмийн ертөнцөд нэгэн үйл явдал болсон нь Зул сарын баярын Хатан хаан Мэрайя Кэри суудлаа алдсан явдал байлаа.
Сүүлийн 30 жил энэ баяраар хамгийн их сонсолт, хандалт авдаг дууны жагсаалтыг тасралтгүй тэргүүлж ирсэн түүний "All I Want for Christmas” Spotify чарт дээр Австралийн поп дуучин Сиа-гийн “Snowman”-д эхний байраа алджээ.
Sia буюу Сиа Кейт Изобел Ферлер 1990-өөд онд “Crisp” хамтлагт замналаа эхлүүлсэн. Дараа нь хамтлагаасаа гарч, 2014 онд “Chandelier” хит дуугаараа алдаршсан юм. Энэ жил 50 настай Сиа өөрөө дуулахын зэрэгцээ Рианна (Diamonds), Бейонсе (Pretty Hurts), Кэти Перри нарт дуу зохиож өгдөг. “MTV Video Music Awards”, “Billboard Music Awards” шагналын эзэн, Грэмми шагналд 9 удаа нэр дэвшиж байв.

Кэригийн хувьд хэдийгээр энэ сар хоёрдугаар байрт орсон ч "All I Want for Christmas” дуу нь Бүх цаг үеийн хамгийн их сонсдог Зул сарын баярын дуу хэвээр үлдсэн. Гуравдугаар байрт “Wham” хамтлагийн “Last Christmas” орж, Дин Мартиний “Let It Snow! Let It Snow!”, Энди Уильямсын “It's the Most Wonderful Time of the Year” бүтээлүүд эхний таван байрт шалгарсан байна.
