Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-д Pfizer вакциныг ирэх 7 хоногоос 12-15 насны хүүхдүүдэд хийж эхэлнэ


АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа (FDA) ирэх долоо хоногоос эхлэн Pfizer вакциныг 12-15 насны хүүхдүүдэд яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн тухай засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. 

Аливаа вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгохын тулд АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа Вакцин ба биологийн бүтээгдэхүүний хараат бус зөвлөх хороог хуралдуулж, вакцин үйлдвэрлэгчдийн ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан санал хурааснаар шийдвэрээ гаргадаг байна. Энэ удаа уг хуралдааныг зохион байгуулахгүй, харин АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаанаас гаргасан шийдвэрийг АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) хянаж, Pfizer вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийж болох эсэхийг шийднэ гэжээ. 

Одоогийн байдлаар АНУ-д Pfizer болон Moderna вакциныг 16-аас дээш насны иргэдийг дархлаажуулахад ашиглаж буй. Мөн үйлдвэрлэгчид Pfizer болон Moderna вакциныг 6 сараас 15 настай хүүхдүүдэд туршиж байна. 

Pfizer-BioNTech компаниудын хамтран боловсруулсан вакцины хүүхдүүдэд хийсэн клиник туршилтын үр дүн гуравдугаар сарын сүүлээр гарсан юм. Гуравдугаар шатны туршилтад 12-15 насны 2,260 хүүхэд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдэд вакцин 100 хувь үр дүнтэй байгааг Pfizer компани мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
23 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.