UBLife Logo
Хөгжим

Өнөөдөр 80 насыг зооглож буй Боб Диланы тухай 10 баримт

Өнөөдөр 80 насыг зооглож буй Боб Диланы тухай 10 баримт

"Тэр үед би их хөгшин байв, түүнээс хойш олон насаар залуужжээ" гэх "My Back Pages" дууныхаа үгийг бичихдээ Нобелийн утга зохиолын шагналт дуучин Боб Дилан 23 настай байжээ. Өдгөө 80 насыг зооглоод буй яруу найрагч, зохиолч, хөгжимчин Боб Диланы жинхэнэ нэрийг Роберт Аллен Циммерман гэнэ. Түүний бүтээсэн "Like a Rolling Stone" дуу нь 2004 онд Роллинг Стоун сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн шилдэг 500 дууны жагсаалтыг тэргүүлдэг бол "Blowin' in the Wind" гэх бүтээл нь 14-р байранд бичигддэг. Ийнхүү Боб Диланы 80 насны төрсөн өдрийг тохиолдуулан түүний талаарх хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 баримтыг хүргэж байна.1. Тэр АНУ-ын Миннесота мужийн Дулут хотод еврей гэр бүлд төрсөн.

2. Дилан ахлах сургуульд байхдаа хоолны газар зөөгч хийж байсан ба түүнээс хойш уран бүтээлчийн замнал хөөн өөр ажил хийж үзээгүй байна. Хэрвээ хойд нас гэж байдаг бол тэрээр цэрэг хүн болно гэжээ. Мөн 2004 онд бичсэн "Chronicles" гэх намтар бүтээлдээ өөрийн үхлийг баатарлаг тулаанд амь эрстэж буйгаар төсөөлдөг гэсэн удаатай. 

3. Түүний уран бүтээлд фолк дуучин Вуди Гатри ихээхэн нөлөөлсөн гэдэг. Дилан түүнийг Нью-Жерси дэх сэтгэцийн эмнэлэгт байхад нь эргэн очиж өөрийн дуунуудаас дуулж өгч байжээ. Хариуд нь Вуди өөрийн бичсэн дууны үгсийг Боб Диланд өгөхийг хүссэн ч хүү Арло нь тэдгээр үгсийг олж чадаагүй юм. 

4. Тэрээр олонд танигдаж эхлэх үедээ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа өөрийгөө бүтэн өнчин, циркийнхэнтэй хамт дэлхийг тойрон аялсан гэх мэт худал түүхүүдийг зохион ярьдаг байжээ.

5. Дилан 1965 онд загвар өмсөгч Сара Лаундстай нууцаар гэрлэн, дөрвөн хүүхдийн аав ээж болсон. Тухайн үед анхны эхнэрээсээ салахдаа төрсөн охиноо өөр дээрээ авч байжээ.

6. Дилан 1966 онд моторт дугуйтай осолдон бэртэл авснаас хойш аялан тоглолтоо зогсоож хэсэг хугацаанд Вудсток дахь алслагдсан газарт амьдарч байжээ. 

7. Дилан 1975 онд гаргасан "Blood on Tracks" цомогтоо гэр бүлийн асуудал болон эхнэр Сарагаас салж буй мэдрэмжээ буулгажээ.

8. 1978 онд Боб Диланы бичиж найруулсан "Клара, Реналдо хоёр" гэх кубист аястай дөрвөн цаг үргэлжлэх кино бүтээлд түүний хуучин эхнэр Сара болон тухайн үед хайр дурлалын холбоотой байсан Баез нар тоглодог байна. 

9. Тэрээр уран бүтээл хийлгүй найман жил болсны дараа өнгөрсөн онд Жон Ф. Кеннедигийн аллагын тухай 17 минутын урттай дуу гаргасан.

10. Ирэх оны тавдугаар сард Оклахома мужийн Тулса хотод Боб Диланы амьдрал, архиваас бүрдсэн дурсгалын төв үүд хаалгаа нээх юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.