Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах үедээ бид сайн сайханд тэмүүлж, баяр хөөр мэдэрч, илүү сайн хүн болох урам зоригтой болдог. Алсын зайнаас ч хэн нэгнийг дотночлон бодож, хийж буй зүйлсээр нь бахархаж, түүнээс суралцаж, сонсдог дууг нь сонсон, дуртай зүйлсээр нь өөрийнхөө ертөнцийг хүрээлүүлээд л ... краштай байх цаанаа л сайхан биш гэж үү? Харин краш байхгүй бол бүү санаашир. Краштай болох амархан арга бидэнд байна.
#1 Өөрт таалагдаж буй "зөв" хүнээ тодорхойлох

Чамд нууцхан таалагддаг хэн нэгэн байгаа юу? Хааяахан таардаг танил охин/ хөвгүүн, фэйсбүүкээр л таньдаг нүдэнд дулаахан нэгэн гээд дотночлон харилцдаггүй ч "нэг л зүйл" нь сэтгэл татаад байдаг хүнээ бодож олоорой.
#2 Түүний онцлог, авьяас чадвар, дуртай зүйлийг таньж мэдэх
Түүний юу нь чамд таалагдаж байна? Дуулах, бүжиглэх, жүжиглэх, зурах, бичих, дугуйтай аялах гээд хийх дуртай зүйлсийг нь олж мэдээрэй. Тэр заавал мундаг, авьяаслаг байх албагүйг санаарай. Тэр үнэхээр чамд таалагддаг бол дуртай зүйлсийг танин мэдэх үнэхээр сонирхолтой байх болно.

- Түүний сайн сайхан чанар, давуу талуудыг жагсаан бичиж ч болно. Краштай байна гэдэг түүнээс үлгэр дууриал авч, илүү сайхан зүйлст тэмүүлэх урам зориг бидэнд өгдөг нь хэчнээн сайхан.
#3 Крашдаа "нууц" нэр өгөх

Гэхдээ зөвхөн өөртөө л хадгалахаа мартуузай. Зүгээр л түүнийг өөрийнхөө хувьд "чухал" хүн гэдгийг сануулж буй хэрэг юм.
#4 Крашаа бодохдоо эерэг хандах

"Тэр хэзээ ч намайг тоохгүй", "Намайг байдгийг ч мэдэхгүй" гэх мэт сөрөг таагүй зүйл бүү бод. Оронд нь тэр таны амьдралд гарч ирснээр өөрчлөгдөж буй эерэг зүйлсийг бодоорой. Өдрийн төгсгөлд түүнийг юу хийсэн бол, бороотойд хаашаа явдаг бол, ямар үед ямар ном унших дуртай бол гэхчлэн дулаахан, таатай мэдрэмж төрүүлэх зүйлсийг бодож байгаарай.
#5 Найздаа хэлэх

Сайн найздаа нууцаа хэлэх мөч хамгийн догдлом байдаггүй гэж үү? Ингээд л албан ёсны краштай болчихлоо шүү дээ!
#6 Үнэхээр хэцүү байвал зориглоод үз...

Цаг хугацаа өнгөрөх тусам түүнтэй танилцаж, ярилцахыг хүссээр л байвал яагаад зориглоод үзэж болохгүй гэж? Гэхдээ хэтэрхий хүчилж, өөрийгөө өөрчилж, яаруулах хэрэггүй. Энэ тухайд чамд дараах зөвлөгөөнүүд тус болно.
"Краш"-аа хэрхэн эвтэйхэн найрах вэ? (Анхан шатны 10 зөвлөгөө)
"Краш" бүрт байдаг хайр булаам 7 шинж чанар
"Краш"-аа баярлуулж, сэтгэлээ бага багаар илчлэх энгийн, "хөөрхөн" 7 санаа
Хөлдүү "краш"-ийг хэрхэн "гэсгээх" вэ?
Бяцхан зөвлөгөө:
- Хэн нэгэнд сэтгэл татагдах сайхан ч эргүүлэн хайрлагдахгүй байхвий гэх айдас хэн бүхэнд хэцүү санагддаг. Тиймээс эхлэхээсээ өмнө үүнийг бодолцоорой.
- Краш бүр хүнд сайнаар өөрчлөгдөх урам зориг төрүүлдэггүй. Тэр чамд хэрхэн нөлөөлж, юунд "уруу татаж" буйг анзаарч байгаарай.
- Эцэст нь, энэ бүхнийг хөгжилтэй байхын тулд л хийж буйгаа санаарай. Хэрвээ тэр чамд "гологдох", "гомдох" гэх мэт таагүй, сөрөг мэдрэмж төрүүлж байвал яагаад ганцхан түүнийг крашлах гэж? Амьдрал баялаг, крашлах сайн сайхан хүмүүсээр дүүрэн гэдгийг санаарай. Магадгүй чи өөрөө ч хэн нэгний краш ч юм бил үү?
Эх сурвалж: Buzzfeed
