Ашиглалтад ороод удаагүй байгаа "Regis Place" барилга нь Монголдоо анх удаа олон шинэ технологийг нэвтрүүлсэн оффис, үйлчилгээ, орон сууцын зориулалттай цогцолбор байгууламж юм. Богд хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах, дотроо хоёр давхар орон сууцын хуваарилалттай тус барилгын онцлог 5 шинжийг та бүхэнд танилцуулж байна.

Газрын гүн рүү буусан гурван давхар машины зогсоол
Орчин цагийн барилгыг зөвхөн дээш нь давхарлахаа больсон. Улаанбаатар хотод машины зогсоол олоход хүндрэл бэрхшээлтэй байдаг бол "Хааны нутаг" байгууламж нь газрын гүнд орших бүрэн автоматажсан гурван давхар машины зогсоолтой тул оршин суугчид, бизнесийн газрууд, зочдын унааг багтаах гэж зовохгүй.


Нисдэг тэрэгний зогсоолтой анхны барилга
"Regis Place" бол орчин үеийн стандарт хангасан нисдэг тэрэгний буудалтай Монголын анхны барилга, орон сууц юм. Яаралтай тусламжийг түргэн шуурхай авах боломжтой төдийгүй хөшигтийн хөндийн шинэ Аэродром руу 12 минут нисэж хүрэх зайтай болно.

Хоёр голын хөндий дэх хамгийн өндөр босготой барилга
"Regis Place" нь төв замын төвшнөөс хаалганы босго хүртэл 1,6 метр өргөгдсөн тул усны халианаас айж эмээх шаардлагагүй юм. Мөн ус нэвчдэггүй, хүйтэнд тэсвэртэй боржин чулуугаар зассан дотоод замтай.

Бүтэн шилэн фасадаар хана тэнгэр хоёрыг нэвт харах боломж
Нарны хамгаалалттай шилэн фасад таныг агаар дээр суугаа мэт мэдрэмж төрүүлнэ. "Heat insulation" буюу өвөл дааруулахгүй, зун халууцуулахгүй Белги улсын Рейнер технологиор бүтээгдсэн шилэн цогцолборт орчноо тольдон харах боломжтой. Мөн шилэн фасадтай барилгын үндсэн шинж нь цахилгаанждаггүй шал ба түүний доорх монтаж бөгөөд засаж шинэчлэхэд хялбар, өргөгддөг шал нь таны ажлыг хялбарчилна.

Цахилгаан машин цэнэглэх боломж
ХXI Зууны хамгийн цуутай хүн болох шинийг эрэлхийлэгч Элон Маск хөрөнгөө сансрын хөлөг, цахилгаан машин хоёрт зориулсан билээ. 2030 он гэхэд дэлхийн олон орон шатахуунаар явдаг машинаас татгалзахаа зарлаад байна. Тэгвэл "Хааны нутаг" байгууламж нь Монголдоо анх удаа цахилгаан машин цэнэглэх боломжийг зогсоолын хэсэгтээ багтааж өглөө.
