Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүн төрөлхтний оюуныг бүрэлдүүлж, ертөнцийн түүхийг бүтээлцсэн 100 зохиол, бүтээл


“BBC Culture” 2018 онд дэлхийн 35 орны 108 мэргэжилтний дунд санал асуулга явуулж, ертөнцийн амьдрал өнөөгийнхөөрөө бүрэлдэн тогтоход нөлөөлсөн шилдэг 100 зохиол, бүтээлийг тодруулсан юм. Зохиолч, судлаач, сэтгүүлч, шүүмжлэгч тэдгээр хүмүүсээс дэлхий ертөнцийн түүхийг бүтээлцэж, хүний оюун санаанд нөлөөлсөн утга зохиолын 5 бүтээл нэрлэхийг хүссэнээр тууж, роман, яруу найраг, туульсын зохиолоос бүрдсэн доорх жагсаалт тодорсон байна. 

Уг жагсаалтыг Хомерын “Одиссей” тууль тэргүүлсэн юм. Хэрэв зээ ямар нэг бүтээл хамгийн агуу хэмээн нэрлэгдэх ёстой бол тэр нь гарцаагүй ”Одиссей” байж таарна хэмээн мэргэжилтэн, судлаачид үзжээ. Энэ үнэхээр бүх цаг үеийн хамгийн агуу зохиол гэж үү? 24 бүлэг хайлаан, 12 мянган шад шүлэг бүхий энэ баатарлаг тууль хэдэн мянганыг дамжин өвлөгдөж, өдгөө хүмүүний сод бүтээл хэмээн нэрлэгдэж байна. “Одиссей бол дайныг эцэслэсэн дайнч, цэрэг эрсээ үрэгдэхийг үзсэн жанжин, гүрнээ хамгаалахаар мордсон хаан, гэргийгээсээ алсарсан эр нөхөр, үрээ өсөхийг үзэж амжаагүй эцэг, эхийнхээ зовнил шаналалыг огоорон эх орноо сонгосон хүү юм. Энэ бүхний эцэст түүний түүх “эр хүн гэж хэн бэ” гэсэн ганцхан асуултыг бидэнд тавьдаг” хэмээн BBC өгүүлжээ. 

Харин хоёрдугаарт Харриет Бичер Стоугийн 1852 онд бичсэн “Том авгын овоохой” зохиол оржээ. Үүнийг Америк даяар хамгийн өргөн танигдсан улс төрийн сэдэвт зохиол гэж үздэг. Гутгаар байранд Мэри Шелли “Франкенштейн", дөрөв болон тавдугаарт Жорж Орвеллийн “1984”, Нигерийн алдарт зохиолч Чинуа Ачэбэ “Юмс салан одохуй” бүтээлүүд багтжээ. Хамгийн гайхалтай хэмээгдсэн эдгээр 5 зохиолын хоёр нь эмэгтэй зохиолчийн бүтээл бол, нийт жагсаалтаас 23 нь эмэгтэй автортой байна. 

100 бүтээлийн дотор Уильям Шекспир, Виржиниа Вулф, Франц Кафка нарын тус бүр гурав гурван бүтээл багтсанаар тэд хамгийн нөлөө бүхий зохиолчдоор тодорчээ. Мөн дэлхийн уншигчдад багахан танигдсан ч гэлээ цар хүрээгээр агууд тооцогдох хэд хэдэн бүтээл багтсан юм. Тухайлбал америкийн сэтгүүлч Аптон Синклэйрийн 1905 онд бичсэн, аж үйлдвэрийн томоохон хотууд дахь цагаачдын хүнд хэцүү аж амьдралын тухай “Ширэнгэ”, Энэтхэг Пакистаны салан тусгаарлалтын дараах хямралын цаг үеийг харуулсан “Тоба Тек Сингх” зэрэг зохиолыг дурдаж болно. 

BBC бичихдээ “Ийнхүү эрэмбэлсэн нь хөдөлшгүй бат, хамгийн үнэн хувилбар биш билээ. Гагцхүү жагсаалт гаргахыг эрмэлзэж, энэ ажлыг эхлүүлсэн төдий. Ингэснээр эдгээр зохиол бүтээлүүд хэрхэн төрж, урт удаан оршин тогтнож, бидний амьдралд хэдий хэр нөлөөлж, хүн төрөлхтний ялгарал ондоошлыг даван гарч, түүхэн хүсэл тэмүүллийг өдөөж, өөрчлөлт, хувьсгалын уг шалтгаан болов гэхчлэн олон асуултын тухай ярилцах сэдэл төрүүлэхээр зорьсон буюу” хэмээжээ. 

Ингээд жагсаалттай танилцана уу. 

  1. Одиссей (Хомер, МЭӨ VIII зуун) 
  2.  Том авгын овоохой (Харриет Бичер Стоу, 1852)
  3. Франкенштейн (Мэри Шелли, 1818)
  4. 1984 (Жорж Орвелл, 1949)
  5. Юмс салан одохуй (Чинуа Ачэбэ, 1958)
  6. Мянга нэгэн шөнийн үлгэр (Хэд хэдэн зохиолч, 8-18 дугаар зуун)
  7. Кихот ноён (Мигел де Сервантес, 1605-1615)
  8. Гамлет (Уильям Шекспир, 1603)
  9. Зуун жилийн ганцаардал (Габриэл Гарсиа Маркес, 1967)
  10. Илиад (Хомер, МЭӨ VIII зуун)

11. Энхрий (Тони Моррисон, 1987)
12. Тэнгэрлэг туульс (Данте Алигьери, 1308-1320)
13. Ромео Жульет хоёр (Уильям Шекспир, 1597)
14. Гилгамешийн баатарлаг туульс (Зохиогч тодорхойгүй, МЭӨ 22-10 дугаар зуун)
15. Харри Поттерын цуврал зохиолууд (Ж.К. Роулинг, 1997-2007)
16. Шивэгчний үлгэр (Маргарет Атвүүд, 1985)
17. Улисс (Жэймс Жойс, 1922)
18. Амьтны ферм (Жорж Орвелл, 1945)
19. Жэйн Эйр (Шарлотт Бронтэ, 1847)
20. Бовари хатагтай (Густав Флобер, 1856)
21. Гурван улсын үлгэр (Луо Гуаньчжун, 1321-1323)
22. Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл (У Чэнгэнь, 1592 он орчим)
23. Гэм, зэм (Фёдор Достоевский, 1866)
24. Бахархал ба бардамнал (Жэйн Остин, 1813)
25. Хүйтэн уулын бичиг (Ши Найань, 1589)
26. Дайн ба энх (Лев Толстой, 1865-1867)
27. Дууч шувуухайг хөнөөхүй (Харпер Ли, 1960)
28. Саргассын өргөн тэнгис (Жийн Рийз, 1966)
29. Эзопын ёгт үлгэрүүд (Эзоп, МЭӨ 620-560 оны орчим)
30. Кандид (Вольтер, 1759)
31. Медея (Эврипид, МЭӨ 431)
32. Махабхарата (Вяса, МЭӨ IV зуун)
33. Лир ван (Уильям Шекспир, 1608)
34. Гэнжийн туульс (Мурасаки Шикибү, 1021 оноос өмнө)
35. Залуу Вертерийн шаналан (Йоханн Вольфганг фон Гёте, 1774)
36. Шүүх ажиллагаа (Франц Кафка, 1925)
37. Алдагдсан цаг хугацааны эрэлд (Марсель Пруст, 1913-1927)
38. Салхит өндөрлөг (Эмили Бронтэ, 1847)
39. Үл үзэгдэгч хүн (Ральф Эллисон, 1952
40. Моби дик (Эрман Мэлвилл, 1851)
41. Тэдний нүд бурхныг тольдож байлаа (Зора Ньэл Хурстон, 1937)
42. Гэрэлт цамхаг өөд (Виржиниа Вүлф, 1927)
43. А Кьюгийн үнэн түүх (Лу Шунь, 1921-1922)
44. Алиса гайхамшгийн оронд (Льюис Кэррол, 1865)
45. Анна Каренина (Лев Толстой, 1873-1877)
46. Харанхуйн зүрх (Жозеф Конрад, 1899)
47. Сармагчны урхи (Хелен Гарнер, 1977)
48. Хатагтай Даллоуэй (Виржиниа Вулф, 1925)
49. Эдип хаан (Софокл, НТӨ 429)
50. Хувирал (Франц Кафка, 1915)
51. Орестэйя (Эсхил, НТӨ 5-р зуун)
52. Үнсгэлжин (Зохиогч болон хугацаа тодорхойгүй)
53. Орь дуун (Аллен Гинсберг, 1956)
54. Дорд үзэгдэгсэд (Виктор Хюго, 1862)
55. Миддлмарч (Жорж Элиот, 1871-1872)
56. Педро Парамо (Хуан Рулфо, 1955)
57. Дурлалт эрвээхэйнүүд (Хятад ардын үлгэр, олон хувилбартай)
58. Кантерберийн үлгэрүүд (Жеоффри Чосер, 1387)
59. Панчатантра (Вишну Шарма, МЭӨ 300 он)
60. Браз Кубасын гэгээн дурдатгал (Хоаким Мариа Машадо дэ Ассис, 1881)
61. Жийн Броди ахайтны цэцэг цэврүү шиг нас (Мюриел Спарк, 1961)
62. Ноорхой өмдөт сайн үйлтэн (Роберт Тресселл, 1914)
63. Лавиногийн дуулал (Окот п’Битек, 1966)
64. Алтан дэвтэр (Дорис Лессинг, 1962)
65. Шөнө дундын хүүхдүүд (Салман Рушди, 1981)
66. Төвөгтэй нөхцлүүд (Цици Дангарембга, 1988)
67. Бяцхан хунтайж (Антуан де Сан-Экзюпери, 1943)
68. Мастер, Маргарита хоёр (Михаил Булгаков, 1967)
69. Рамаяна (Валмики, МЭӨ XI зуун)
70. Антигона (Софокл, МЭӨ 441 он)
71. Дракула (Брам Стокер, 1897)
72. Харанхуйн зүүн гар (Урсула К Ле Гуин, 1969)
73. Зул сарын магтуу (Чарльз Диккенс, 1843)
74. Америка (Раул Отеро Рейш, 1980)
75. Хуулийн өмнө (Франц Кафка, 1915)
76. Гебелавийн хүүхдүүд (Нагуиб Махфуз, 1967)
77. Дуулал (Петрарка, 1374)
78. Кебра Нагаст (Олон зохиолчтой, 1322)
79. Жаалхан авхай нар (Луиза Мэй Алкотт, 1868-1869)
80. Хувьсал (Овид, МЭ 8 дугаар он)
81. Омэрос (Дерек Валкотт, 1990)
82. Иван Денисовичийн нэг өдөр (Александр Солженицын, 1962)
83. Орландо (Виржиниа Вүлф, 1928)
84. Солонгон могой (Австралийн уугуул иргэдийн аман зохиол, он тодорхойгүй)
85. Хувьсгалт зам (Ричард Еэтс, 1961)
86. Робинзон Крузо (Даниель Дефо, 1719)
87. Миний дуун (Волт Витман, 1855)
88. Гекельбер Финний адал явдал (Марк Твейн, 1884)
89. Том Сойерын адал явдал (Марк Твейн, 1876)
90. Алеф (Хорхэ Луис Борхес, 1945)
91. Хэлэмгий ард (Эртний Мисирийн аман зохиол, МЭӨ 2000 оны орчим)
92. Хааны шинэ гоёл (Ханс Кристиан Андерсен, 1837)
93. Ширэнгэ (Аптон Синклэйр, 1906)
94. Хамрияяат (Абу Нувас, 8-9 дүгээр зуун)
95. Радецкийн марш (Жозэф Рот, 1932)
96. Хон хэрээ (Эдгар Аллан По, 1845)
97. Сатаны шүлгүүд (Салман Рушди, 1988)
98. Нууц түүх (Донна Тартт, 1992)
99. Цастай өдөр (Эзра Жак Кийтс, 1962)
100. Тоба Тек Сингх (Саадат Хасан Манто, 1955)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.