Ирэх онд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барихаар төлөвлөжээ
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнээс хамгийн анхаарал татсан хэсэг бол ирэх онд барихаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт байлаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "2022 онд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барина. Үүнд 83.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. 330 сум, Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. 300-аас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна.
Сум, нийслэлийн хороо бүрд 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй. Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг яаж шийдэх вэ гэхээр цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгон зохион байгуулна" гэв.