Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

UB LIFE-ийн түүхүүд: Хөл хорионы үеийн "сэмхэн" болзооны 12 ТҮҮХ


Улаанбаатарын залуус хөл хорио, цар тахал гэх үгийг дуулаад жил хагас гаруй хугацааг туулжээ. Залуус л хойно нэгэндээ татагдана, дурлана, хүчиллээ гээд сэтгэл зүрхээ хөл хорионд оруулж даанч дийлэхгүй... Хөл хорионы үеэр "сэмхэн" амжуулж, болзсон залуусын түүхүүд ийм л бодлыг эрхгүй төрүүлнэ. Чи ч бас "сэмхэн" болзсон түүхээ сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. 

"Өнгөрсөн зунаас хойш уулзах гээд чадахгүй явсан хүнтэйгээ сарын өмнө анх уулзсан юм. Бараг жил шахуу болзоогоо хойшлуулсан ч масктайгаа ч хамаагүй уулзахгүй бол үүрд чадахгүй юм шиг санагдаад айсан. Тэгээд уулзсан даа. Гадуур бүх юм хаалттай, хоёулаа масктай, шилтэй, алхах зуур шил нь цантаастай хаха. Тэгээд уух юм авсан ч, тэрийгээ ч уулгүй, суух газар ч олж чадалгүй юм ярьж алхсаар байгаад гэрт нь хүргэж өгсөн дөө. Хоёр, гурван удаа яг тэгэж масктай уулзсан. Таалагдсан шүү. Гэхдээ одоо маскгүй уулзахаас ичээд байгаа хаха."

- Тэргэл, 18 настай


"Онлайнаар эхэлсэн, онлайнаар явж байгаа, онлайнаар л дуусах юм шиг байна"

- Гоо, 28 настай


"Хөл хорионы ид үеэр бүх газрууд хаалттай байгаагүй юу. Тэгээд юм яриад алхахад тохиромжтой ганц газар нь хүүхдийн парк л байсан. Цэцэрлэгт хүрээлэн хүртэл хаалттай. Тэгээд бид хоёр паркийн нууц хаалгаар шургаж ороод шөнө болтол юм ярьж байсан нь хамгийн гоё болзоо байсан. Зогсолтгүй ажиллаж байсан нүсэр том тоглоомууд бүгд амарч байх үед хажуугаар нь дурсамжаа хуваалцан алхсан. Үнэхээр сайхан байсөөн. Хот доторх бяцхан төгөл минь байгаа нь ямар сайхан бэ"

- Гүнж, 24 настай

"Хөл хорионы улмаас зургаан сар хүлээсний эцэст крашаа түрүүлж болзоонд урихаар зориг шулуудсан 22 настай эмэгтэй байна. Шинэ оны эхний өдөр ирсэн дөрөвхөн үгтэй чатнаас энэ бүхэн эхэлсэн юм. Краштай холбоотой сторинд минь "Краштай байх нь ээ" гэхээр нь "Краш нь ингэж асуухаар юу хэлэхээ мэдэхгүй юм" гэж хариулснаар сэтгэл минь уужирсан даа. Тэр миний амьдралд гарч ирснээр их зүйл өөрчлөгдсөн. Өөртөө анхаарч, дасгал хийж, номоо уншдаг болов. Сторигоор голцуу харилцаж, би түүнд дөрөвдүгээр сарын 1-нд болзооны урилгаа өгсөн. Яг миний төсөөлж байсан зураг шигээ өндөр, царайлаг залуу байж билээ. Над шиг нээлттэй хүн учир хэн хэн нь ичиж санаа зовох зүйлгүй тайван яриа өрнүүлсэн. Миний хувьд маш үнэтэй нандин гурван цагийн болзоо байсан. Өмнө нь үерхэж, болзож байсан ч сэтгэлд минь нийцсэн хүн, болзоо нэг ч байгаагүй ээ"

Steelboy's crush


"Би чамд сайн. Гэхдээ уулзаж чадахгүй нь" гэдэг харилцааг л даван туулж явна даа... Гунигтай байна" 

- Одхүү, 24 настай

"Өчигдөр болсон явдал болохоор амь бөхтэй л байна. Автобусны буудал дээр түүнийг хүлээн зогсож билээ. Гол нь тэр ирсэн, би танилгүй зөрсөн, тэгээд тэр таньсан бид уулзсан. Бид хоёр шар айраг задалж уусан, шилийг нь зүүн зургаа даруулж хэрэгтэй хэрэггүй үгсээр холбогдсон шүлгээ ч уншиж өгсөн. Уулзаад зөндөө л суулаа. Царайг нь хараагүй уджээ гэж зүрх булгилна. Зүрхнийх нь хаалгыг сэмхэн нээчихвэл, бид бие биендээ хань болохсон доо гэх бодол дагуулсан тийм нэгэн болзоо байсан даа"

- Биймбаа, 26 настай

"Хүүхдээ унтуулчхаад нууцаар гоймон чанаж идсэн нь хөөрхөн болзоо болчихсон шүү. Бас хориод минутын нэг анги киног хоёр хувааж, таслан барин үзэж байна" 

- О.Анхзаяа 24 настай

"Өнгөрсөн 4 сарын ид хөл хорионы үеэр би ковид тусчихсан. Хаа сайгүй залгаж, үглэн дуулан байж арай гэж эмнэлэгт хэвтлээ. Яаруу сандруу хэвтсэн хүнд 00 цааснаас эхлээд хэрэгтэй зүйлс зөндөө гарч ирж байгаам. Тэгээд мэдээж чадахаараа найз залуудаа эрхэлж, "Тийм ч юм алга, ийм ч юм алга" гэх боловч цаанаа яаж ч ирэх вэ дээ эмнэлэг хол, гадуур хөл хориотой явуулахгүй гээд л бодоостой. Тэгсэн яасан байхнуу. Талдаа 6 км хөлөө холготол алхаад, цагдаа нараас зугтан хашаа давж эсвэл худлаа ярин байж, дуртай бүх зүйлсийг минь авчихсан хүрээд ирдэг байгаа. Тэгэхдээ мэдээж улаан бүст байгаа надтай яаж уулзах вэ дээ... Цонхны цаанаас хальт нэгнээ хараад л буцсан даа. Эмнэлэгт 10 хоноод гарахад минь ирж аваад нээх удаан үнсч билээ. Хайр байгааз    "

Т, 33 настай

"Хөл хорионы үеэр дандаа л ажиллаж, ажилдаа явж таарсан. Нэг хэсэг автобус хүртэл хориогүй юу? Тэр үеэр гэрээсээ ажил руугаа дандаа алхана. Нэг өдөр эртхэн гараад алхаж явсан чинь гэнэтхэн зурвас ирээд. Нөгөө залуу дугуйтайгаа хүрээд ирсэн. "Нөгөө" гэдэг нь найзууддаа хэлдэг нууц нэр нь байхгүй юу. Тэгээд хүнгүй замаар сундалж явахад гоё байж билээ. Нар шингээд, зөөлөн салхилаад, түүний үнэр нь үнэртээд л ккк. "Бараг л" дурлах дөхсөн. Ахиж уулзаагүй ч гэсэн яг тэрхэн агшин мартагдахгүй байх. 

- Нарангоо, 19 настай

  "Хамт байхдаа тултал өөрийнхөөрөө байж, эморч, эрхэлж, аальгүйтэж, дуртай зүйлсээр нь бөмбөгдөж, ядартлаа дэлгүүр хэсэж, амттанаар дайлж, бусдын тухай бодож, эргэцүүлж, ярилцаж, сонсдог болзоонууд. Ерөөс үргэлж, өдөр бүр надтай болздог нэгэн бий. Тэр нь би өөрөө ккк. Хөл хорионы үеэр өөртэйгөө болзож, өөрийгөө л илүү танин мэдэж байна даа" 

- М, 24 настай"Хөл хорионы дараа... гэж болзоогоо мөн ч их хойшлуулж, цуцалж, сэтгэлээ "сэмлэсэн". Тэгээд сүүлийн хөл хорио тогтоодгийн яг өмнөх өдөр нь уулзах болоод гэрийнх нь үүдэн очсон. Хүнгүй сандал олоод, зайрмаг идээд, ном бэлэглэсэн. Сэтгэлээ хуваалцаад оройжин суусан. Өмнө нь үнсэнэ гээд хэлчихсэн ч яг үнсэх гэсэн маскаа тайлахаас эвгүй санагдаад суугаад л байсан. Тэгээд яг хүний нүд хариулж байгаад үнсдэгийн даваан дээр хажуугийн модон дундаас нэг эгч гарч ирээд баахан загнуулж билээ. Залуу хүмүүс байж маскгүй гадуур явлаа гээд. Уг нь бид хоёрын хажуугаар хэн ч байгаагүй ч бантаад хоёулаа ичсэндээ маскаа гялс зүүчихсэн. Юун үнсэх, юун романтиклах хаха. Гэхдээ дараа нь орцонд нь гялс духан дээр нь үнсчихсэн..."

Тулгаа, 27 настай

Найз залуу бид хоёр хамт амьдраад 1 жил гаруй болж байна. Өмнө нь хичээлээ тараад хамт таксинд явна, чихэр шоколад гээд л тансаглана. Залуу ч байж, халуун ч байж хаха. Салж ядан нэгнээ ноолсоор зарим шөнө машиндаа дуг хийж үүрийн 5 цагт сэрээд нойроо харамласаар гэр гэрлүүгээ ордог байж билээ. Харин одоо цаг үе өөрчлөгдөж бидний амьдралын хэмнэл орвонгоороо эргэжээ. Цар тахлаас болж хамаагүй гадуур явж болохгүй учраас ойрд гэртээ л болзож байна даа. Би хоол хийж, ширээ засах хоббитой болохоор ширээнийхээ ард суух тоолондоо бид болзож байна л гэж боддог. Сайхан хоол хийгээд, нэг нэгэн лүүгээ харан юу эсийг ярилцаж суух чинь болзоо биз дээ? Хоолоо идчихээд зурагтынхаа өмнө амны зугаа бэлдэж тавиад орооцолдон хэвтэх хүртэл нэг төрлийн болзоо байж болно шүү дээ. Бүр заримдаа хөөстэй ваннд хэвтэж хүртэл болзоно. Чамтай бол хаана ч хийнэ өдөр болгон бал сар гэдэг дээ. 

- Л, 24 настай

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.01
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 19 хөгжилтэй пост
3
2021.09.13
Конор Макгрегор, Machine Gun Kelly нар "MTV"-ийн ёслол дээр зодолдох шахжээ
холбоотой мэдээ
1
2021.08.12
Дургүй ажлаасаа гарч, амьдралаа өөрчилсөн 13 ТҮҮХ
2
2021.07.21
Ub.life-ийн түүхүүд | Гадаадад амьдардаг монголчуудын наадам хэрхэн болж өнгөрдөг вэ
3
2021.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Цар тахал надад ингэж мэдрэгдсэн №1
санал болгох
1
3 өдрийн өмнө
Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдтэй холбоотой 14 пост, мийм
3
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.23 64.119.25.247

Uvul quarantinii uyer neg zaluutai chatladag bsin, bas bootsootoi ludodnoo hhe bi dandaa hojigdono zunduu zairmagnii urund orchhdg shuu, zairmagaa avhuulah neriidleer quarantine sulranguut 2 ch udaa bolzoj bilee, orj suuh gazar bhgui mashind yum yrij negnee tanij ichinguirch suuj bilee

0 Хариулах


I can 2021.06.23 66.181.186.149

Karentinii uyer oroso 4 duu zaluutai bichdeg bla, neg odor uulzii gher n icheed murichihsan ym, 2,3dahaa uulzii ghed n bas l murichihsiin. Tgd 4dohoo guihar n anh ajil dre duudaj uulzaj bile yg l mnii tosoolj bsn shig moroodliin min zaluuhan zaluu bsn shu… xxe ghde bid 2 chdsaan uyerheed 3sar boljinuda❤️

0 Хариулах


Зочин 2021.06.22 202.9.46.217

Karentinii uyer oroi haya haya neg huntei bichdeg bailaa 1, 2 ug soliod l.. tegeed zorig gargaad why not? Emegtei n ch bas asuuj bolno shde gj bodood hamt coffee uuhu geed asuusan :) tged hamt 1 oroi ajilaa taraad uulzaad 10 boltol yum yriad l bsan. Dahiad uulzmaar l bna.. :( dahiad karentiilwal nmg martchih bhdaa

0 Хариулах


Kk 2021.06.22 66.181.161.48

Bi ch bas karentinii bolzoogoo bichmeer benaa hha

0 Хариулах


Зочин 2021.06.22 192.82.66.25

энд биччих ээ, уншийлдаа хаха

0 Хариулах