CBS News-ийн мэдээлснээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, түүний гэргий Силия Флорес нарын хэргийг өнөөдөр Нью-Йоркт Холбооны шүүх авч хэлэлцэх гэнэ. Нэгдүгээр сарын 5-ны Даваа гарагийн 12:00 цаг гэдэг нь Улаанбаатарын цагаар шөнийн 01:00 цаг орчимд шүүх хурал эхлэх юм. Тэд одоогийн байдлаар Бруклиний хорих газарт байгаа.

Шүүхээс тэдэнд улс орныхоо газрын тосны орлогыг хар тамхины худалдаанд зарцуулсан, хууль бусаар зэвсэг хадгалж, АНУ-ын эсрэг хэрэглэхээр завдсан гэж ял тулгаж байгаа. Хэрэв хэрэг үйлдсэнийг тогтоовол Мадуро бүх насаараа хоригдох ял авна гэж шинжээчид үзэж байна. Харин эхнэрийг нь хамгийн багадаа 50-60 жил хорих ялаар шийтгэх бололтой.

