UBLife Logo
Спорт

“Дакар ралли 2026” уралдаанд манай 2 тамирчин оролцож байна

“Дакар ралли 2026” уралдаанд манай 2 тамирчин оролцож байна

Олон улсын “Дакар ралли 2026” уралдаан энэ сарын 3-нд Саудын Араб улсад эхэллээ. Нийт  318 экипаж (Үүнээс 117 нь мотоцикл) 17-ны өдөр хүртэл нийт 8000 км зам туулна. Энэ жил зохион байгуулагчид алдарт элсэн цөл, манхнаасаа татгалзаж, Саудын Арабын баруун, төв хэсгийн чулуу, хад асгатай маршрут сонгосон нь онцлог байна.

Тамирчид нийт 8000 км замыг туулж уралдах бөгөөд өчигдөр Янбу хотод эхний гараа боллоо. Энэ удаагийн Дакар раллид Монгол улсаас МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд, ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн нар оролцож байгаа билээ. Эхний өдөр нийт 527 км замаас уралдааны цаг тооцох 305 км зам нь чулуу, элс, хатуу шороон гадаргуутай зам байлаа. Гавьяат тамирчин Э.Халиунболдын хувьд 305 км замыг 3 цаг 51 минут 45 секундийн амжилтаар нийт 120 тамирчнаас 33-р байрт, “Ралли 2” төрөлдөө 20-р байрт шалгарчээ.

П.Мөрөн 4 цаг 22 минут, 47 секундийн амжилтаар 120 тамирчнаас 52-р байрт, “Ралли 2” төрөлд 37 дугаар байрт орсон байна.

Өнөөдөр уралдаан Янбу хотоос буйраа сэлгэж, Алула хотын зүг хүлгийн жолоо заллаа. Хоёр дахь өдрийн уралдааны нийт зам 504 км бөгөөд  суурин замд 104 км, уралдааны  замын урт нь 400 км байна. Үүнээс 49% нь хатуу шороотой, 23% нь элсэрхэг, 28% нь чулуун хад асгатай хүндхэн зам байх болно гэж “Тал нутгаас Дакарт” төслөөс мэдээллээ.

Тэмцээн энэ сарын 17-нд өндөрлөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.