Өвлийн олимпын хамгийн сонирхолтой төрлийн нэг бол шайбтай хоккей. Учир нь олимпын наадамд NHL лигийн мэргэжлийн тамирчид эх орноо төлөөлөн, өрсөлддөг билээ. Тэр дундаас хоккейн эх орон Канадын шигшээ багийг онцлохгүй байхын аргагүй. Олимпын 9, дэлхийн 28 удаагийн аварга канадчууд олимпын багийн бүрэлдэхүүнээ зарлалаа.
Хаалгач: Жордан Биннингтон (Сент-Луис), Дарси Кюмпер (Лос-Анжелес), Логан Томпсон (Вашингтон);
Хамгаалагч: Дрю Даути (Лос-Анжелес), Томас Харли (Даллас), Кэйл Макар (Колорадо), Жош Моррисси (Виннипег), Колтон Парайко (Сент-Луис), Трэвис Сэнхайм (Филадельфи), Ши Теодор (Вегас), Девон Тэйвс (Колорадо);
Довтлогч: Макклин Селебрини (Сан-Хосе), Энтони Сирелли (Тампа-Бэй), Сидни Кросби (Питтсбург), Брэндон Хэйгл (Тампа-Бэй), Бо Хорват (Айлендерс), Нэтан Маккиннон (Колорадо), Брэд Маршанд (Флорида), Митч Марнер (Вегас), Коннор Макдэвид (Эдмонтон), Брэйден Пойнт (Тампа-Бэй), Сэм Райнхарт (Флорида), Марк Стоун (Вегас), Ник Сузуки (Монреаль), Том Уилсон (Вашингтон).
Өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 6-22-нд Италийн Милан, Кортина д’Ампеццо хотуудад явагдана. Хоккейн тэмцээнд 12 баг оролцох юм.
