UBLife Logo
Кино

Туркт урлагийн одод хар тамхины хэргээр баривчлагдлаа

Туркт урлагийн одод хар тамхины хэргээр баривчлагдлаа

Туркт сүүлийн үед урлаг соёлын олон алдартан хар тамхины хэргээр баривчлагдаад байна. Тэдний хэрэглэдэг, борлуулдаг сүлжээг Цагдаагийн газраас илрүүлэн, шалгаж байна.

Энэ сарын 5-нд “Cranberry Sorbet” цувралын Фатих Уналын дүрээр алдаршсан жүжигчин Догукан Гюнгер баривчлагджээ. Мөн блогчин Шейма Субашиг АНУ-аас Истанбулд ирэхэд нь байцаагаад гэрийн хорионд шилжүүлсэн байна. 

Субаши

12 дугаар сарын 18-нд дуучин Алейна Тилки, жүжигчин Ирем Сак, олон нийтийн сүлжээний од Данла Билич, Мюмине Сенна Йылдыз нар баривчлагдсан ч сулласан байгаа. Мөн жүжигчин Мелиса Денгель, дуучин Юсуф Гюней, зохиолч Жихан Шенсезлю, сэтгүүлч Мерта Видинли, модель Шевваль Шахин нарыг баривчлах тушаал гарсан ч тэд гадаадад байгаа нь тогтоогджээ.

Мелиса Денгель

Урлаг соёлын алдартнуудын хар тамхины хэргийг өнгөрсөн намраас илрүүлэн, шалгаж эхэлсэн. Истанбулын 34 шөнийн цэнгээний газарт үзлэг хийхэд хар тамхи, буу зэвсэг олджээ. Тэр үед 2016 оны Туркийн Мисс Бусе Искендероглу, хөлбөмбөгийн “Фенербахче” багийн ерөнхийлөгч Садеттин Саран тэргүүтэй 17 хүн баригдаж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.