Алдарт найруулагч Квентин Тарантино кино сонирхогчдыг баярлуулахаар шийджээ. Тарантино “The Bret Easton Ellis” подкастад ярилцлага өгөхдөө энэ зууны шилдэг кинонуудыг нэрлэсэн байна.
XXI зууны хамгийн шилдэг киногоор тэр “Black Hawk Down” киног нэрлэсэн.
“Найруулагч Ридли Скоттын ур чадварыг магтахаас өөр арга байхгүй. Би кино эхлээд л нүд салгалгүй үзэж дуусгасан” Тарантино
2, “Toy Story 3”
“Сүүлийн 5 минут миний зүрхийг ураад л яваад өгсөн. Одоо ч төгсгөлийг нь санахаар уйлах гээд байна. Гайхамшигтай” Тарантино
3, “Lost in Translation”
“Үйл явдал нь таалагдсан” Тарантино
4, “Dunkirk”
“Хоёр, гурав үзэж байж, Кристофер Ноланы ур чадварыг ухаарна” Тарантино
5, “There Will Be Blood”
“Ер нь бол эхний хоёрт орохоор бүтээл. Ганц дутагдал нь Пол Дано” Тарантино
6, “Midnight in Paris”
“Анх үзэхдээ үзэн ядангаа бишрэн сууж байлаа” Тарантино
7, “Shaun of the Dead”
“Энэ бол зомбиг элэглэсэн бүтээл биш жинхэнэ зомби кино” Тарантино
8, “Mad Max: Fury Road”
“Агуу найруулагчийн агуу бүтээл” Тарантино
9, “Unstoppable”
“Энэ бол энэ зууны мангас киноны нэг” Тарантино
10, “Zodiac”
“Долоон жилийн дараа дахин үзлээ, сонирхолтой хэвээр” Тарантино
