UBLife Logo
Спорт

Чөлөөт болон сонгомол бөхийн УАШТ эхэллээ

Чөлөөт болон сонгомол бөхийн УАШТ эхэллээ

Монголын чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны улирлын эхлэл болж, тухайн жилийн өнгийг тодорхойлох анхны томоохон тэмцээн болох Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 1 дүгээр сарын 8–11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1980 оны Москвагийн зуны XXII олимпын их наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, алдар суугаа мөнхөлсөн нэрт бөх Жамцын Даваажав агсны нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд түүний Монголын бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, спортын түүхэнд үлдээсэн гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхжүүлж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу нэгдүгээр сарын 8-нд сонгомол бөхийн төрөлд олимпын 6 жинд шилдэг тамирчид хүч сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулах бол нэгдүгээр сарын 9, 10, 11-ний өдрүүдэд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд улсын шилдгүүд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.