Олон улсын “Дакар Ралли 2026” амжилттай үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр манай тамирчин Э.Халиунболд 4 цаг 56 минут 33 секундээр нийлбэр дүнгээр 15, Ралли-2 ангилалдаа дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болж бүртгэгдэж байна. Тэмцээний албан ёсны мэдээлэлд ““BAS World KTM” багийн тамирчин Э.Халиунболд нь “Дакар ралли-2024” тэмцээний 12 дахь өдрийн уралдаанаас хойш топ 5-д багтсан анхны ази тамирчин боллоо” гэж дурджээ.

Харин өчигдөр болсон 4 дэх өдрийн уралдаанд Э.Халиунболд 5 цаг, 2 минут, 11 секундийн амжилтыг үзүүлжээ. Тэрээр нийт тамирчдаас 17, Rally2 төрөлдөө 7-р байрт эрэмблэгдлээ. Дакарт хоёр дахь удаагаа уралдаж байгаа залуу тамирчин П.Мөрөн ерөнхий дүнгээр 39-р байрт, харин Rally2 ангилалдаа 27-р байрт бичигдэж байна. Түүний хувьд өнгөрсөн жил анх удаа Дакарт уралдсан билээ.
