UBLife Logo
Кино

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флинн хоёрын жүжигчид сонгогджээ

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флинн хоёрын жүжигчид сонгогджээ

Дисней студийн 2010 оны хит анимэйшн “Tangled” кино “live action“ хувилбараар гарах хугацаа улам ойртсоор байна. Киноны гол дүрүүдэд тоглох жүжигчид тодорхой болсон талаар тус компани “Entertainment Weekly” сайтад албан ёсоор Мэдээлжээ.

“Tangled” кинонд Рапунзелийн дүрийг Австралийн жүжигчин Тиган Крофт, харин Флинн Райдерийн дүрийг Майло Манхайм бүтээхээр болсон байна.

Тиган Крофт нь “Home and Away” цуврал, DC-ийн “Titans” олон ангит кинонд тоглосноороо танигдсан.

Харин жүжигчин Камрин Манхаймын хүү Майло Манхайм нь Disney-ийн “Zombies” кино цувралаар олонд танигдаж, мөн “Dancing With the Stars” шоу нэвтрүүлэгт оролцож байжээ.

Манхайм 2024 онд PEOPLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Би үргэлж жүжиглэж, тайзан дээр гарахыг хүсдэг байсан. ‘Чи чадна’ гэж шивнэх дотоод дуу хоолой надад байнга сонсогддог. Төсөл бүрийн дараа би өөрийгөө илүү сайн ойлгож эхэлдэг. Хэрвээ ‘Zombies’ кинонд тоглох боломж олдоогүй бол өнөөдөр энд байх байсан эсэхээ мэдэхгүй. Гэхдээ энэ мэргэжил, энэ хүсэл тэмүүллээ олсондоо үнэхээр баяртай байна” хэмээн онцолсон юм.

Уг киноны найруулагчаар “The Greatest Showman” киног бүтээсэн Майкл Грейси, харин зохиолыг “Thor: Love and Thunder” киноны хамтран зохиогч Женнифер Кайтин Робинсон бичих аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.