UBLife Logo
Спорт

Хацү башё: Зиндаа тус бүрийн аварга, тусгай шагналтнууд

Хацү башё: Зиндаа тус бүрийн аварга, тусгай шагналтнууд

Өчигдөр Японы нийслэлд сүмо бөхийн Хацү башё өндөрлөлөө. Украины 21 настай, шинэ озэки Аонишики 12 давж, маэгашира Атамифүжитэй даваа тэнцсэн. Ингээд хоёр бөх халз барилдаан хийхэд озэки күбинагэ мэхээр ялж, Эзэн хааны цомыг хоёр дараалан авлаа.

Тэрээр шинэ сэкивакэ, шинэ озэки цолтойдоо түрүүлсэн домогт Фүтабаяма аваргын амжилтыг 89 жилийн дараа давтлаа. Аонишики маш намхан золгож, ямар ч том биетэй бөх сөхөх, өндийлгөх гэж оролдоход огт тоохгүй, зөвхөн урагш дайран ялсаар маш богино хугацаанд хоёр түрүүллээ. Ирэх Хаврын тэмцээнд тэрээр Украины анхны ёкозүна болохын төлөө барилдана.

Ооносато, Хоошёорюү хоёр ёкозүна зүүн мөр, зүүн өвдөгний бэртэлтэй байсан ч тэмцээнээс гарсангүй, хэн хэн нь арав давлаа.  Сэкивакэ Киришима хоёр башё дараалан 11 давж, ирэх тэмцээнд озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдана.

Манай бөхчүүдийн хувьд дээд зиндаанд анх барилдсан Асахакүрюү сүүлийн өдөр качикоши хийж, зиндаандаа үлдэж чадлаа. Жюүрёо зиндааны бөх Кёкүкайюү 10 давсан бол Г.Өсөхбаяр аваргын хүү Тошинофүжи хэмээх Ө.Дэмиджамц макүшитагийн хоёр дээр 5 давж, ирэх тэмцээнд цолтой бөх болох нь тодорхой боллоо. Жонокүчид таамаглаж байснаар Асахифүжи Б.Очирсайхан түрүүллээ.

Хацү башё аваргууд

Макүүчи

Озэки Аонишики 12-3

Ажигава дэвжээ, 21 настай

Украины Винницагийн уугуул, 2023 оны 9-р сараас барилдсан.

Жюүрёо

Зүүн -11 Ваканошёо 12-3

Токиваяма дэвжээ, 22 нас

Точиги, 2022 оны 1-р сараас барилдсан.

Макүшита

Зүүн – 54 Нобэхара 7-0

Фүтагояма дэвжээ, 23 настай

Осака, 2021 оны 5-р сараас барилдсан.

Санданмэ

Зүүн – 23 Хананофүжи 7-0

Исэгахама дэвжээ, 26 настай

Күмамото, 2022 оны 9-р сараас барилдсан.

Жонидан

Баруун – 3 Косэйрюү 7-0

Отоваяма дэвжээ, 25 настай

Токио, 2025 оны 3-р сараас барилдсан.

Жонокүчи

Зүүн 19 Асахифүжи Б.Очирсайхан 7-0

Исэгахама дэвжээ, 23 настай

Монгол, 2025 оны 11-р сараас барилдсан.

Аки башё тусгай шагналтнууд

Шүкүншёо Гарамгай барилдааны шагнал

Маэгашира 1 Ёшинофүжи 8-7

Исэгэхама дэвжээ, 24 настай

Күмамото, 2024 оны 5-р сараас барилдсан.

Кантошёо Дайчин барилдааны шагнал

Сэкивакэ Киришима 11-4

Отоваяма дэвжээ, 29 настай

Монгол, 2015 оны 5-р сараас барилдсан.

Маэгашира 4 Атамибүжи 12-3

Исэгахама дэвжээ, 23 настай

Шизүока, 2020 оны 11-р сараас барилдсан

Гиношёо Уран барилдааны шагнал

Байхгүй

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.